Soronznews.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Soronznews.mn
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Нүүр хуудас Нийгэм

Өнөөдрөөс эхлэн 100 оюутан төрийн бодлого боловсруулах үйл явцад хувь нэмрээ бодитоор оруулна

Ө. Одхүү сэтгүүлч Ө. Одхүү
2025-01-20
0

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд “Олон ургалч үзэл бүхий дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлнэ” хэмээн тусгасан.

Энэ хүрээндээ их, дээд сургуулийн оюутнуудыг парламентын үйл ажиллагаа, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаатай танилцуулах, дадлагажуулах хөтөлбөрийг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад байгаа юм. Өнөөдөр “Нээлттэй парламент” дадлагажигч хөтөлбөрийн үйл ажиллагаа Төрийн ордонд боллоо.

Хөтөлбөрийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Хүн төвтэй үзэл санаа бүхий нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” санаачилгыг дэвшүүлсэн. Эдгээр бодлого, үйл ажиллагааны хүрээнд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөрийн 3 ба түүнээс дээш түвшний оюутнуудад зориулсан “Нээлттэй парламент” дадлагажигч хөтөлбөрийг нэг сарын хугацаанд зохион байгуулж байна.

Оюутнууд хөтөлбөрт хамрагдсанаар хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх, УИХ-ын гишүүд, албан хаагчид, бусад салбарын оюутан залуустай харилцаа холбоо тогтоох, УИХ-ын Байнгын хороодын өдөр тутмын болон Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах зэрэг арга хэжээмд идэхитэй оролцох боломжтой” гэжээ.

Тус хөтөлбөрийн эхний шатанд цахим байдлаар 1600 гаруй оюутан материал илгээж, шилдэг 100 оюутан шалгарсан байна. Шалгарсан оюутнууд өнөөдрөөс эхлэн УИХ-ын 25 гишүүнээс зөвлөгөө, мэдээлэл авахаас гадна олон төрлийн сургалт, семинарт хамрагдаж, төрийн бодлого боловсруулах үйл явцад өөрсдийн санал санаачилга, хувь нэмрээ бодитоор оруулах боломж бүрдэж байна.

Share220Tweet138

Холбоотой мэдээ.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
Бусад

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана

2025-11-28
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна
Бусад

Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна

2025-09-15
19-н настай нисгэгч, инфлүүнсэр залуу 2 сарын дараа Антарктидаас суллагдлаа
Бусад

19-н настай нисгэгч, инфлүүнсэр залуу 2 сарын дараа Антарктидаас суллагдлаа

2025-09-08
Өмнөд Солонгосын 20-30 насны залуус хар тамхи тээвэрлэгч болсоор байна
Бусад

Өмнөд Солонгосын 20-30 насны залуус хар тамхи тээвэрлэгч болсоор байна

2025-09-05
9-р сарын 13-нд Автомашингүй өдөр болно
Бусад

9-р сарын 13-нд Автомашингүй өдөр болно

2025-09-05
Соёл,спорт аялал жуучлал, залуучуудын сайд Ч.Ундрам: Монгол Улсын Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд бүртгэлтэй “морьт харвааг” ДАШТ-ний шинэ төрөл болгон анх удаа оруулж байна.
Бусад

Соёл,спорт аялал жуучлал, залуучуудын сайд Ч.Ундрам: Монгол Улсын Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд бүртгэлтэй “морьт харвааг” ДАШТ-ний шинэ төрөл болгон анх удаа оруулж байна.

2025-08-21

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
Бусад

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана

1 долоо хоног ago
Jimin, Jennie тэгээд Ө.Содгэрэл
Бусад

Jimin, Jennie тэгээд Ө.Содгэрэл

2 сар ago
Николь Кидман 19-н жилийн амьдралдаа цэг тавихаар шийджээ
Дэлхий

Николь Кидман 19-н жилийн амьдралдаа цэг тавихаар шийджээ

2 сар ago
Намын даргын нанчилдаан
Бусад

Намын даргын нанчилдаан

3 сар ago
Хамгийн залуу Эммийн шагналтан тодорлоо
Дэлхий

Хамгийн залуу Эммийн шагналтан тодорлоо

3 сар ago
Soronznews.mn

©2025 Soronznews.mn.

Холбоосууд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагах

No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент

©2025 Soronznews.mn.