Soronznews.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Soronznews.mn
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Нүүр хуудас Ярилцлага

Ц.Нямдаваа:Зүүдэнд нас барсан хүн ирэх нь буян нэхсэн хэрэг биш

Админ сэтгүүлч Админ
2025-01-25
0
ads

Та зүүднийхээ тайллыг хайж байсан л биз дээ. Заримдаа зүүд биднийг бодолд автуулах нь бий.Тэгвэл “зүүдний тайлал” фэйсбүүк группын админ  бүсгүйтэй ярилцсан сонирхолтой яриаг хүргэж байна. 

–Сайн байна уу. Монголд зүүд тайлдаг хүн бийг мэдээд таныг зорьж ирлээ. Өөрийгөө танилцуулахгүй юу. Мөн зүүд тайлах болсон шалтгаан тань юу байв?

-Сайн байна уу. Намайг Ц.Нямдаваа гэдэг. Би Хөвсгөлийн Их-Уул суманд Цогбадрах гэдэг хүний дунд охин болж мэндэлсэн. Би дунд сургуулиа төгсөөд Улаанбаатарт сурч, хөдөлмөрлөх их үйлсэд шамдахаар ирсэн юм. Угтаа бол тогооч мэргэжилтэй ч хүмүүст туслахыг хүсч, зүүд тайлдаг буянтай ажлыг хийгээд 8-н жил өнгөрчээ. Зүүд гэдэг далд ухамсрын асар том ертөнц. Миний зүүд тайлах болсон шалтгааныг хүмүүс сонсоод ер итгэдэггүй юм/инээв/. Би багаасаа их зүүдэлдэг байлаа. Хоёр настайгаасаа эхлээд зүүдэлснээ санадаг. Тухайн зүүдээ 23-н нас хүртлээ тайлж чадаагүй л дээ. Хүмүүст зүүдээ ярихад хэр баргийн мундаг хүн тайлж чаддаггүй. Ерөнхийдөө би 18-н настайгаасаа зүүд тайлдаг болсон. Хүмүүсийн зүүдийг тайлсан хэрнээ хэлдэггүй байлаа. Тухайн үедээ яагаад ч юм дом хийчихдэг байсан. Ер нь 2 дахь хүүхдээ төрүүлээд “би л энэ ажлыг хийх ёстой юм байна, зүүднээсээ болж шаналдаг олон хүн байдаг юм байна” гэж бодон зүүд тайлагч болохоор шийдсэн. Манайханд хүнээр зүүдээ тайлуулж болдоггүй гэдэг явцуу ойлголт байдаг. Гэтэл амьдрал дээр маш олон баримт түүх байдаг юм билээ. Би зөв зүйл хийж байна уу, буруу юу гэж олон зүйл уншиж судалсан.Тиймээс ч өөртөө итгэлтэйгээр хүмүүсийн зүүдийг тайлж, арга замыг зааж өгдөг болсон. Зүүдээ зөв тайлж чадвал муухан үзмэрч бараадсанаас дээр.

-Шинжлэх ухаанд тархи бүрэн амрахгүй байгааг зүүдтэй холбодог. Үүнтэй санал нийлдэггүй хэрэг үү?

-Шинжлэх ухааны эрин үед бид амьдарч байна. Мэдээж нэг талаараа санал нийлнэ. Учир нь тархи амрахгүй байна гэдэг сэтгэл зүйн асуудал байгааг далд ухамсар чинь танд хэлэх гээд байна гэсэн үг. Би удган болоод 11-н жил өнгөрч байна. Гэхдээ би зөвхөн зүүд тайлдаг удган. Онгод маань үнэхээр миний чадахгүй зүйлд тайлал хэлж тусладаг. Жишээлбэл, дотогшоо бугшсан хүмүүс ихэвчлэн нисч байна гэж зүүдэлдэг. Тэр дундаа тэнгис далай, уул хадаар нисч байна гэж зүүдэлдэг. Иймд өөрийгөө нээж, бугшсан зүйлээ гадагшлуул гэсэн дохио гэж ойлгох хэрэгтэй. Зүүдэлж л байвал тухайн өөрийгөө засч, залах чадвартай байна гэж ойлгож болно. Чадваргүй хүмүүс огт зүүдлэхгүй эсвэл хийсвэр орчин зүүдэлдэг.

-Онгод буусан үедээ л зүүд тайлдаг гэж ойлгож болох уу?

-Би тайлж чадахааргүй, өмнө огт тайлж байгаагүй зүүдийг онгодоосоо асуудаг. Онгод гэхээр буулгадаг онгод тэнгэр биш шүү. Би онгодтойгоо оюун ухамсраар холбогддог. Тэгээд зүүднийхээ тайллыг ямар нэг хачиргүйгээр шууд хэлдэг. Манайхан могой зүүдлэхээр ойр дотны хүн жирэмсэн болно гэдэг. Гэтэл зүүдэнд тань хаана, ямар өнгийн могой орж ирснээс шалтгаалаад өөр өөр байдаг. Энэ тохиолдолд онгодоосоо асуудаг гэж хэлж болно. Зүүд тайлахад энерги нэлээд зарцуулагддаг. Хаанаас нь яаж тайлах, урт богино эсэх, хэдэн үзэгдэл, ямар хэллэгтэй гэхчлэн хөвөрнө. Зүүд тайлах кино шиг адармаатай л даа.

-Та чамгүй олон гишүүнтэй “Зүүдний тайлал” фэйсбүүк групп удирддаг юм билээ. Ямар учрааас нээсэн бэ?

– Манай бэр Нямдаваа эгч ээ, “та л тэнд хэрэгтэй байна. Хүмүүс янз янзын зүүдээ асуудаг юм байна. Таныг группд орууллаа шүү” гэж ярьсан. Би нялх биетэй байсан учраас “за” гэчихээд нэг их тоогоогүй юм. Тэгээд тэр группт хүмүүсийн зүүдний тайллыг чадах мэдэхээрээ хариулж эхлэв. Тэгсэн тухайн группийн админууд намайг блок хийгээд хасчихдаг юм байна. Тэгээд хүмүүс туслахаар өөрийнхөө группийг нээж маш богино хугацаанд олон гишүүнтэй болж чадсан. Нэг өдөрт л 200-иад зүүдний талаарх пост орж ирдэг. Тэндээс маш ойлгомжтой бичсэн 50-60-н зүүдийг тайлж өгч байж санаа амардаг. Хувь чатаар ч асуухаар би чадахаараа хариулдаг байлаа. Нэг мэдсэн би гэдэг хүн унтах ч цагаа умартан зүүд тайлдаг болсон байлаа. Тэгэхээр нь зүүдний тайллаа бага зэргийн үнэтэй болгосноор өдөрт 8-н цаг унтахтайгаа болсон шүү.

-Хоёр настай үеийнхээ зүүдийг сонирхуулаач. Яг ямар зүүд байсан бэ?  

– Бололгүй яахав. Миний дүү хорвоод мэндлэх гээд алгын чинээхэн би аавтайгаа хоймрын орон дээр унтахдаа орны араар их унадаг байсан гэдэг. Уйлангуут аав минь аваад том гэдэстэй ээж минь аргаддаг байж л дээ. Өвөл гал түлээд их халуун хонодог байсан үе. Ерөнхийдөө би үүрээр зүүдэлдэг байсан. Хоёр том арслан чулуун хаалгыг хамгаалж, маш гоё өнгө өнгийн туяатай том гэгчийн хаалгаар ороход нэг өвгөн тосч авдаг. Тэнд маш тухтай бөгөөд идээ ундаа элбэг, үзэм амттан ихтэй тэр газар аагтай шаргал цай ууж тоглож наадна. Луу болон олон төрлийн шувууг хөлөглөж аялна. Тэр бүү хэл далавчтай морь хүртэл унаж нисдэг. Хамгийн таатай зүйл нь өтгөн шаргал цай. Ингээд энэ бүгдийг үзүүлж, тоглуулах хугацаатай бөгөөд нэг эмгэн намайг гаргаж үддэг байсан. Харин нөгөө 2 арслантай хаалгаар саарал шаргал хувцастай өвгөн үддэг байв. Энэ зүүдээ би бараг 4-н жил зүүдэлсэн атлаа 23-н жил учрыг нь олж чадаагүй. Нэлээд хүнээс асуусан ч тайлж чадаагүй. Энэ зүүд намайг хэн болох, яаж амьдрахаас эхлээд нэлээд зүйлийг маань хэлж байсныг сүүлд өөрөө тайлаад их баярлаж билээ.

-Гоц гойд санаагаа зүүднээсээ олсон суутнууд байдаг шүү дээ. Өндөр потенциальтай болохоор зүүд нь хүртэл онцгой байдаг юм болов уу?

-Би өөрөө ч зарим чадахгүй зүйлээ зүүднээсээ олж авдаг. Тэдгээр хүмүүс зүүдээ маш сайн манаж, өөрөө тайлж чадаж байгаа хэрэг. Шууд хэлэхэд далд ертөнцтэй төрөлхийн холбоотой төрсөн хүмүүс. Гэхдээ энэ хүмүүсийг шашинтай хамааруулж болохгүй. Тэд лам эсвэл бөө биш ч асар өндөр мэдрэмж, энергийн хүч чадал нь дээд төвшинд буйг илтгэж байгаа хэрэг. Ийм хүмүүс маш ховор. Тэднийг урт насладаггүй гэдэг. Тэр нь ч үнэн байх гэж боддог. Зүүдээрээ ч дамжуулж ажил амьдралаа урагшуулдаг хүмүүс ч бий. Тэгэхээр зүүд гэдэг хүний оюун ухамсрын дээд түвшний мэдээлэл дамжуулагч. Харин онцгой зүүдтэй хүн гэж байхгүй. Зүүдний онцгой орчин л гэж бий.

-Бодит амьдрал дээр бэлэгшээдэг зүйлс зүүдний тайллаар мууг зөгнөх тохиолдол бий юу?  

-Гал дээр бий. Бид галын дөл өөдөө хэмээн дээдэлж дэвшихийг бэлгэддэг. Харин зүүдний тайллаар гал үзэгдэх нь хэрүүл ихтэй байхыг анхааруулдаг. Яагаад гэхээр тухайн айлын галын тулга сэвтээд ирэхээр явган хэрүүл салдаггүй. Зүүдэнд гал мөн ааш зангийн илэрхийлэл болдог. Ааш зангаа анхаарахгүй бол маш их зүйл алдаж байгааг сануулж байгаа юм.

-Нэг зүүдээ олон дахин зүүдэлдэг хүмүүс бий. Энэ ямар учиртай юм бол?

-Нэг зүүдээ олон дахин зүүдлэх нь тухайн хүн ой ухамсартай ямар нэг зүйлийг үлдээж, кодлосон байдаг. Бас л зүүдний орчин нь тайлал болно. Наанадаж тухайн зүүдээ ямар ямар орчинд болж буйг хэлж чадвал тайлж болдог. Зарим хүмүүс ганцаардалтай тулгарахад нэг зүүдийг байнга зүүдэлдэг талтай. Ер нь зүүдийг зөв тайлбал ахиж зүүдэлдэггүй.

 -Таны анхааруулсан тайлал биелсэн тохиолдол бий юу?

-Олон байгаа. Нэг бөхийн эхнэр над дээр ирээд “тунгалаг урсгалтай голын дэргэд нөхөртэйгөө юм яриад сууж байтал нөхөр нь гол дотор юм гялалзаад байна гээд яваад орчихсон. Тэгээд нөхрөө хайгаад олоогүй.Тэгж байтал аавынхаа гэрт  байдаг баринтигтай зурагны хажууд очоод сууж байсан” гэж зүүдэлснээ хэлсэн юм. Тунгалаг гол зүүдлэх сайн гэдэг ч энэ тохиолдолд эсрэгээрээ байсан. Нөхрийнх нь амь маш сул, лусын эргэлттэй байсан юм. Иймд уул усаа баярлуул эсвэл аавынхаа бурханд нөхрөө даатгуул гэсэн сануулгыг хэлж өгөөд явуулсан байдаг. Гэтэл нөгөө бүсгүй тоомжиргүй хандаж, тоогоогүй орхисон. Зүүд тайлагдсанаас 15-н хоногийн дараа нөхөр нь нас барсан байдаг. Маш харамсалтай. Над дээр “таны тайллыг тоогоогүйд уучлаарай” гээд уйлж ирсэн. Иймд зүүдээ тайлуулсан бол тоохгүй бүү орхиорой гэж хүмүүст хэлдэг дээ.

-Зүүдээ удирдаж чаддаг хүмүүс байдаг. Энэ ямар учиртай юм бол?

-Энэ хүмүүс ихэвчлэн амжилтанд хүрсэн байдаг. Өөрийгөө бүх талаараа удирдаж сурсан гэсэн үг. Ингэж зүүдээ удирдаж сурахын тулд эхлээд өөрийнхөө гаднах хүнийг тань. Дараа нь доторх хүнээ ол. Улмаар далд ухамсраа удирдаж сурах хэрэгтэй гэж хэлэх байна.

-Зүүдэндээ хөдөлж, дуу авиа гаргаж чадахгүй болсноо “сүнсэнд даруулсан” гэж ярьдаг нь үнэний ортой юу?

-Тухайн хүнд гадны энергийн бөөгнөрөл ирсэн байна гэсэн үг. Энэ нь хараалыг бодвол арай зөөлөн. Тухайн хүнийг шоглож, айлгах гээд байна гэж ойлгож болно. Магадгүй эвгүй таагүй газраар явж бузартаж, сэвтсэн байж мэднэ. Эсвэл багадаа олсон сэтгэл зүйн дарамт, шахалт ингэж илрэх нь ч бий. Ийм мэдрэмж төрвөл хэн нэгний тусламж таньд хэрэг бол байна гэсэн үг. Зүүдэнд үргэлжлэх хугацаа гэж байдаг. Хүмүүс шөнөжин унтахгүй зүүдэллээ гэдэг ч үгүй байхгүй юу. Нэг зүүд ихдээ 3-8, багадаа 30-н секунд үргэлжилдэг.

-Нас барагсдыг зүүдэлж буйгаа буян нэхэж байна гэж ойлгодог. Харин зүүдний тайлалд юу гэж буудаг бол?

-Зүүдний тайлал талаас бол буян нэхэж байгаа зүйл биш. Зүүдний ертөнцөд буян нэхэх тохиолдол маш цөөн байдаг. Ихэнхдээ нас барсан хүн зүүдэнд ирэх нь эргэлт байдаг. Тухайн хүн хэнийг зүүдэлснээс хамаардаг. Аавыгаа зүүдэлбэл тэр хүнд аавынх нь хэмжээний нөмөр нөөлөг хэрэгтэй байна. Мөн өвчин ороох гэж байгааг анхааруулдаг. Магадгүй морь унаж зүүдэнд орж ирвэл лусын эргэлт болохын дохио. Аавыг чинь авч явсан тэр муухай зүйл эргэж ирж байна гэсэн л үг. Лусаас ирж, ойр дотны хэн нэгнийг чинь авах гээд байна гэсэн сануулга.

-Зүүдний тайлалд итгэдэггүй хүмүүс байдаг. Ер нь яагаад зүүдээ тайлах ёстой гэж?

-Бид эх дэлхийтэйгээ салшгүй холбоотой. Тиймээс зүүдний зөн хамгийн ойрын биологийн далд ухамсраас таньд илгээж буй сайн эсвэл муугийн дохио юм. Хүн бүрийг зүүдний тайлалд итгэ гэхгүй. Бүх цаг үед итгэгч эсвэл үл итгэгч байсаар ирсэн.

-Ярилцсанд баярлалаа.

Зарим зүүдний тайлал

Нохой

Хаанаас ямар нохой, хэн рүү дайрсан, өнгө зүс зэргээс шалтгаална. Шар өнгийн нохой зүүдэлбэл маш их хэл ам гаднаас ирж байгааг сануулж байдаг. Хар өнгийн нохой зүүдэлбэл таньд муу санаж байгаа хүн байна. Нохой дагаж байвал маш дотны найзад чинь таны тусламж хэрэгтэй байгаагийн дохио.

Шүд

Ямар тохиолдолд үхэл зөгнөдөг вэ гэхээр 4-өөс доош буюу маш цөөн тоогоор унахад. Аль талын шүд гэдгээр нь тодруулж бас болдог. Үүдэн шүд унавал эхийн талаас, дээд шүд баруун талаасаа унах нь эцгийн талаас үхэл ирэхийг зөгнөдөг. Араа шүд бол ойр дотны хүмүүс, харин хугарч цуурвал таньд сэтгэл зүйчийн зөвлөгөөг хэрэгтэй болсныг илтгэж байгаа хэрэг. Гараар дүүрэн шүд байвал хэзээ нэгэн цагт хийсэн болгоомжгүй үйлдэл тань урам хугалахыг зөгнөдөг. Ер нь зүүдний 40-50% нь зан характертай холбоотой байдаг.

Муур

Зүүдэнд тийм сайн тайлалтай байдаггүй. Хар бараан өнгийн муур хэн нэгэн таньд муу санаж байгааг, шар муур араар тань хуйвалдаж, эд зүйлийг тань сэм авах гээд байгааг анхааруулдаг. Цагаан нь хайр сэтгэлийн асуудалд хууран мэхлэлт байгааг хэлдэг. Ер нь муур зүүдэлсэн тохиолдолд таныг шинэ танилаасаа холдож, маш хурдан зайгаа барьж өөрийгөө хамгаал гэсэн дохио юм шүү.

Share313Tweet196

Холбоотой мэдээ.

Д.Баттулга: Чойбалсан хот 10 жилийн дараа асар том аялал зуучлал, бизнесийн төв болох боломжтой
Ярилцлага

Д.Баттулга: Чойбалсан хот 10 жилийн дараа асар том аялал зуучлал, бизнесийн төв болох боломжтой

2025-02-13
Б.Онончимэг:Материал сонголт, дизайнерын авьяас хоёрын төгс хослол бол “Princess Mongolian fashion”-ий давуу тал
Ярилцлага

Б.Онончимэг:Материал сонголт, дизайнерын авьяас хоёрын төгс хослол бол “Princess Mongolian fashion”-ий давуу тал

2025-02-13
Болушка: Эрх чөлөө гэдэг догма-гаас ангижрах чадвар
Ярилцлага

Болушка: Эрх чөлөө гэдэг догма-гаас ангижрах чадвар

2025-01-23
Н.Ганзаяа: Монгол орон үйлдвэрлэгч болохын тулд бид одооноос эхлэх ёстой!
Ярилцлага

Н.Ганзаяа: Монгол орон үйлдвэрлэгч болохын тулд бид одооноос эхлэх ёстой!

2025-01-21

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

Жо Байден хорт хавдраар өвдсөнөөс хойш анх удаа олны өмнө гарлаа!
Дэлхий

Жо Байден хорт хавдраар өвдсөнөөс хойш анх удаа олны өмнө гарлаа!

3 долоо хоног ago
Нийгмийн даатгалын хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа
Бусад

Нийгмийн даатгалын хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

1 сар ago
11-н сая доллар буюу 38 орчим тэрбум төгрөг олж авч чадах уу!
Дэлхий

11-н сая доллар буюу 38 орчим тэрбум төгрөг олж авч чадах уу!

2 сар ago
Д.Баттулга: Чойбалсан хот 10 жилийн дараа асар том аялал зуучлал, бизнесийн төв болох боломжтой
Ярилцлага

Д.Баттулга: Чойбалсан хот 10 жилийн дараа асар том аялал зуучлал, бизнесийн төв болох боломжтой

4 сар ago
Б.Онончимэг:Материал сонголт, дизайнерын авьяас хоёрын төгс хослол бол “Princess Mongolian fashion”-ий давуу тал
Ярилцлага

Б.Онончимэг:Материал сонголт, дизайнерын авьяас хоёрын төгс хослол бол “Princess Mongolian fashion”-ий давуу тал

4 сар ago
Soronznews.mn

©2025 Soronznews.mn.

Холбоосууд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагах

No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент

©2025 Soronznews.mn.