Soronznews.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Soronznews.mn
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Нүүр хуудас Улс төр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 22 удаа хуралдаж, 42 асуудал хэлэлцсэн байна

Админ сэтгүүлч Админ
2025-01-27
1
ads
  • 2025-01-27 — Байнгын хороо 0

Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2025.01.27) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааныхаа тайланг танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 

Тус Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 22 удаа хуралдаж, давхардсан тоогоор нийт 42 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн хэмээн Р.Сэддорж дарга танилцууллаа. Хууль тогтоомжийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 11 удаа хуралдсан байна. 

Үргэлжлүүлэн Байнгын хорооны дарга тайлант хугацаан дахь хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгөв. Эдийн засгийн байнгын хороо хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд дараах санал, дүгнэлт, танилцуулгыг бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажиллажээ. Тухайлбал, төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн 5 санал, дүгнэлт; анхны хэлэлцүүлгийн 12 санал, дүгнэлт; эцсийн  хэлэлцүүлгийн 4 танилцуулга; холбогдох Байнгын хороонд хүргүүлсэн 8 санал, дүгнэлт болон ажлын хэсгийн 6 танилцуулгыг бэлтгэсэн байна. Мөн Байнгын хорооны 8 тогтоол хэлэлцэн баталсны зэрэгцээ эрхлэх асуудлынхаа хүрээнд 2 хууль, Улсын Их Хурлын 5 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган, эцэслэн батлуулсан байна.

Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 9 дэх удаагийн Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллах зохицуулалттай байдгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга дурдав. Эдийн засгийн байнгын хороо 25 гишүүний бүрэлдэхүүнтэй.

Ээлжит чуулганы эхэнд Улсын Их Хурлын гишүүдээс санал авсны үндсэн дээр холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,  хэрэгжилтийг нь эрчимжүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан болохыг тэрбээр дурдав. Энэ хүрээнд болон Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг; Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг; Хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулсан байна.

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан юм. Энэ талаар Р.Сэддорж дарга дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Нэр дэвшигч сонгон шалгаруулах үйл ажиллагаа 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай Байнгын хорооноос баталж, 2025 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл бүтэн 2 сар гаруй хугацаанд үргэлжилжээ. Энэ хугацаанд олон нийтийн дундаас нэр дэвших хүсэлтийг 14 хоног нээлттэй зарлан хүлээн авч, энэ дагуу Байнгын хороонд ирсэн нийт 45 иргэний хүсэлтийг Байнгын хорооны хурлаар хэлэлцээд үүнээс нийт 20 албан тушаалд нэр дэвших тухай иргэний хүсэлтийг сонгон шалгаруулж, Улсын Их Хурлын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагын удирдах албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн юм. Үүний дараа нэр дэвшигчдийн танилцуулга, холбогдох бусад материалыг олон нийтэд ил байрлуулан 14 хоногийн  турш танилцуулж, сонсголд оролцох хүсэлт гаргасан иргэний төлөөллийн хүсэлтийг хүлээн авчээ.

Сонсголын бэлтгэлийг хангаж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэр дэвшигчдийн сонсголыг нээлттэй, шууд илээр явуулсан бөгөөд Эдийн засгийн байнгын хороо 13 цагийн турш тасралтгүй хуралдаж, нэр дэвшигч нэг бүрээр сонсгол явуулан нэр дэвшигч тухайн албан тушаалын шаардлагыг хангах эсэх талаар хэлэлцсэн болохыг тэрбээр мэдээллээ. “Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш, эдгээр албан тушаалуудад хуульд заасны дагуу 3-8 жилийн турш томилгоо хийгээгүй, үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байсан. Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан нэр дэвшигчийн сонсголын үр дүнд холбогдох албан тушаалын томилгоог хийж, үүсээд байсан гажуудлыг арилгалаа” хэмээн Байнгын хорооны дарга тэмдэглэв.

Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, Байнгын хорооны ажлын албаны албан хаагчид Монголбанканд ажиллаж, Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн төлөв байдал, Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого, үр дүнгийн талаар танилцуулсныг мөн тэрбээр дурдав. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаатай танилцсан болохыг мэдээллээ.

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 7 хууль, тогтоолын төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлт 12, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн 4 танилцуулгыг d.parliament.mn цахим системд байршуулсан байна. Мөн Эдийн засаг, хөгжлийн яам; Сангийн яам; Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам; Эрчим хүчний яамны мэдээллийг тус тус сонсож, энэ хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг баталж, Засгийн газарт хүргүүлжээ.

Хэвлэлийн бага хуралд Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Х.Ганхуяг, Д.Энхтүвшин нар оролцсон юм.

Олон намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй болсон парламент хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чухал ач холбогдолтой баримт бичгүүдийг хэлэлцэн, баталсан гэдгийг Х.Ганхуяг гишүүн дурдаад “Улс орны хөгжлийг эрчимжүүлэх 14 мега төслийг эхлүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх, хүний эрхийг хамгаалах, бизнес, эдийн засгийн тэлэлтийг бий болгох асуудлыг эдгээр хөгжлийн төлөвлөгөөндөө оруулж, баталсан. Өнгөрсөн хугацаанд олон шалтгаанаар хөдөлгөж чаддаггүй байсан, эдийн засгийг эрчимжүүлэх чухал асуудлуудыг 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэн, шийдвэрлэснээрээ онцлог байлаа” хэмээв. Мөн Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг болон Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг Х.Ганхуяг гишүүн ахалж, ажиллаж байгаа юм. Төрөөс олгодог аливаа төрлийн зөвшөөрлийн тоог бууруулах, бүртгэл нэрийн дор явуулдаг олон тооны зөвшөөрлийн харилцааг цэгцлэхээр тус ажлын хэсэг зорьж байгаа гэлээ. Үүний үр дүнд иргэн, аж ахуйн нэгжийн бизнес эрхлэх, эдийн засгийн эрх чөлөөг хангах нөхцөл бүрдэх ач холбогдолтойг тодотгож байв. Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхлэхээс өмнө холбогдох хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өгөв. Хуулийн төслийг шинэчлэх хүрээнд хөдөлмөрлөж буй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар дундаж давхаргыг тэлэх, бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх боломжтой хэмээн үзэж буйгаа Х.Ганхуяг гишүүн мэдээллээ.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурал хэлэлцэж эхэлснийг Д.Энхтүвшин гишүүн хэвлэлийн бага хурлын үеэр онцлов. Тэрбээр “Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах шаардлага бий. Төсөв ДНБ-ий 35 хувьтай тэнцэж байна, үүнтэй дүйцэх хэмжээний төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Монголын топ 100 аж ахуйн нэгжийн 90 орчим хувийнх нь үйл ажиллагаа төрөөс олгодог лиценз, зөвшөөрөл дээр суурилдаг. Иймд бизнесийн орчин дахь төрийн оролцоог зохистой хэмжээнд хүргэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, улмаар иргэдэд хүртээмжтэй, өгөөжтэй болгох чиглэлд Эдийн засгийн байнгын хорооны гишүүд анхаарч ажиллана гэж бодож байна” гэв.

Ийнхүү Байнгын хорооны дарга, гишүүд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаарх мэдээллээ дэлгэрэнгүй танилцуулсны дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Share220Tweet138

Холбоотой мэдээ.

Жо Байден хорт хавдраар өвдсөнөөс хойш анх удаа олны өмнө гарлаа!
Дэлхий

Жо Байден хорт хавдраар өвдсөнөөс хойш анх удаа олны өмнө гарлаа!

2025-05-25
Нийгмийн даатгалын хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа
Бусад

Нийгмийн даатгалын хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

2025-05-09
Доналд Трамп Путинтэй ярьж тохиролцсоноо мэдээллээ
Дэлхий

Доналд Трамп Путинтэй ярьж тохиролцсоноо мэдээллээ

2025-02-13
Нийслэлд хоёроос дээш орон сууцтай 11350 иргэн байна
Эдийн засаг

Нийслэлд хоёроос дээш орон сууцтай 11350 иргэн байна

2025-02-13
Ш.Алтантуяа агсны гэр бүлд Малайзын Засгийн газар $1.1 саяыг нөхөн төлөх шүүхийн шийдвэр гарлаа
Улс төр

Ш.Алтантуяа агсны гэр бүлд Малайзын Засгийн газар $1.1 саяыг нөхөн төлөх шүүхийн шийдвэр гарлаа

2025-02-13
“8 нэрийн дэлгүүр ажиллуулахын тулд зөвшөөрлөө 8 сар хүлээдэг тогтолцоог халах ёстой”
Эдийн засаг

“8 нэрийн дэлгүүр ажиллуулахын тулд зөвшөөрлөө 8 сар хүлээдэг тогтолцоог халах ёстой”

2025-02-13

Comments 1

  1. subway surfers says:
    3 долоо хоног ago

    Subway Surfers keeps you on your toes with every swipe and jump. It’s easy to get hooked chasing high scores and unlocking new characters. If you’re looking for some fast-paced fun, check out Subway Surfers Games – it’s a classic for a reason.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

Жо Байден хорт хавдраар өвдсөнөөс хойш анх удаа олны өмнө гарлаа!
Дэлхий

Жо Байден хорт хавдраар өвдсөнөөс хойш анх удаа олны өмнө гарлаа!

3 долоо хоног ago
Нийгмийн даатгалын хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа
Бусад

Нийгмийн даатгалын хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

1 сар ago
11-н сая доллар буюу 38 орчим тэрбум төгрөг олж авч чадах уу!
Дэлхий

11-н сая доллар буюу 38 орчим тэрбум төгрөг олж авч чадах уу!

2 сар ago
Д.Баттулга: Чойбалсан хот 10 жилийн дараа асар том аялал зуучлал, бизнесийн төв болох боломжтой
Ярилцлага

Д.Баттулга: Чойбалсан хот 10 жилийн дараа асар том аялал зуучлал, бизнесийн төв болох боломжтой

4 сар ago
Б.Онончимэг:Материал сонголт, дизайнерын авьяас хоёрын төгс хослол бол “Princess Mongolian fashion”-ий давуу тал
Ярилцлага

Б.Онончимэг:Материал сонголт, дизайнерын авьяас хоёрын төгс хослол бол “Princess Mongolian fashion”-ий давуу тал

4 сар ago
Soronznews.mn

©2025 Soronznews.mn.

Холбоосууд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагах

No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент

©2025 Soronznews.mn.