Дуучин Укагийн дүү, боксчин С.Төгсцогтын хүүгийн ээж, экс ерөнхийлөгч Н.Энхбаярынд бэр орох шахсан хөтлөгч Д.Уранзаяа удаан ганц бие явсны эцэст дахин дурлалын романс эхлүүлжээ. Хувийн амьдралаа үргэлж public байлгасан нь алдаа байсан гэж үзэв үү гэмээр өдийг хүртэл олон нийтээс харилцаагаа нууж байсан нь дэлгэгдлээ.

Өчигдөр төрсөн өдрийн үдэшлэгтээ Д.Уранзаяа дурлалт залуутайгаа ийн нялуурч буй зургийг бид дэлгэж байна. Ука ч тэр Уранзаяа ч тэр үслэг залууст үнэхээр дуртай гэдгээ нэг биш нэжгээд удаа хэлж байв. Одоогийн эл залуу ч тэр Д.Уранзаяагийн өмнөх эксүүд ч мөн адил үслэг эрчүүд байсан нь түүний type хэзээ ч өөрчлөгдөхгүйг харуулж байх шиг. Ямартай ч хайртаа удаан нуусан Д.Уранзаяа хурмын зар дуулгахад нэг алхам ойртох шив.


