УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара анхны гадаад томилолтоо авч, Японд иржээ.
УИХ-ын гишүүд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы Олон улсын хамтын Ажиллагааны байгууллага /JICA Mongolia/-аас хамтран зохион байгуулж буй “Ахмад настны асрамж, халамжийн үйлчилгээ, урт хугацааны асаргааны даатгалын тогтолцоо”-г судална.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдах гишүүд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа агентлагийн албан хаагчид Японд ажиллаж байна.
Харилцан хамтын ажиллагааны хүрээнд Японы ахмадын асаргаа, халамж, даатгалын тогтолцоо, асрахуйн туршлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмж, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн туршлагын судална.Эрх зүйн болон тогтолцооны гарц шийдлийг ч судлах аж.
Томилолт ажлын бүх санхүүгийн зардлыг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага хариуцжээ.