Soronznews.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Soronznews.mn
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Нүүр хуудас Эдийн засаг

“8 нэрийн дэлгүүр ажиллуулахын тулд зөвшөөрлөө 8 сар хүлээдэг тогтолцоог халах ёстой”

Админ сэтгүүлч Админ
2025-02-13
0
ads

Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг “Бид сүүлийн 30 жилд ардчилсан тогтолцоотойгоо зохицож өсөлт хөгжил гаргах гэж яваад байна. Гэхдээ бизнесийн төлөөлөл болсон байгууллагууд болохгүй байгаа асуудлаа илэрхийлж, болох хүртэл ярьсаар байх болно. Бизнес эрхлэх гэхээр хуулиасаа давсан зөвшөөрлүүдтэй. Ингээд эхнээсээ яамдууд зарим журмуудаа цуцалж байх шиг байна. 8 нэрийн дэлгүүр ажиллуулах гэж байцаагчаасаа зөвшөөрлөө 8 сар хүлээдэг байж болохгүй” гэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од “МҮХАҮТ Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлж буй бизенс ээлтэй хөтөлбөрийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа.  Цар тахлын дараа бизнес эрхлэхэд тулгарч буй саад тотгор чөдрийг халахаар хэрэгжүүлж буй хөтөлбөр гэж ойлгож болно.  

Нэгдүгээр татварын орчныг цогцоор нь шинэчлэл хийх ёстой. ЖДҮ болон залуучууд, өрхийн бизнесийг татвараас чөлөөлж хөл дээр нь босгох шаардлагатай. Ажилчид болон албан байгууллагууд аль аль нь 25 хувийн шимтгэл төлдөг.  

Мөн хэдийгээр зөвшөөрөл багассан мэт боловч хуулиасаа давсан баримт бичгүүд бий. Эдгээрийг халж нийтийг төлөөлсөн байгууллагууд руу шилжүүлж, бүх зөвшөөрлийн 50 хувийг халах шаардлагатай. 251 зөвшөөрлөөс 121 нь хуулиас давсан зөвшөөрлүүд бий. 1300 гаруй зөвшөөрөл биш мөртлөө зөвшөөрөл шиг баримт бичгүүд байдаг” гэлээ.

Мөн дээрх байгууллагууд нэгдэн дараах уриалгыг гаргажээ. 

Бизнес эрхлэхэд саад болж буй өөр нэг хүчин зүйл бол төрөөс олгодог зөвшөөрлийг авахад тоймгүй их бичиг баримт шаардаж, олон арван шат дамжлагыг дамжиж  100 хүртэл хоног хүлээх шаардлага үүсгэдэг гаж тогтолцоо бий болсон. 

Зөвшөөрлийн тухай хуульд нийт 372 зөвшөөрөл, үүнээс 251 нь тусгай, 121 нь энгийн зөвшөөрөл байгаагаас Байгаль орчны чиглэлээр 9 баримт бичиг, 42 шат дамжлагыг 22 хоногт, Соёл боловсролын чиглэлээр 20 баримт бичиг, 80 шат дамжлагыг 58 хоногт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 19 баримт бичиг, 138 шат дамжлагыг 60 хоногт, Эрүүл мэндийн чиглэлээр 33 баримт бичиг, 126 шат дамжлагыг 40 хоногт шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Бизнес эрхлэхэд төрөөс авах ёстой бичиг баримтыг дурдвал

  • 331 гэрээ, 264 бүртгэл, 
  • 232 дүгнэлт, 161 тодорхойлолт, 
  • 132 гэрчилгээ, 46 эрх олголт, 
  • 30 батламж, 30 магадлан итгэмжлэл, 1
  • 4 лиценз, 9 сертификат байгаа ба эдгээр нь зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаанд шаардагддаг.

Эдгээр нөхцлийг шийдвэрлэх арга зам бол Зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдсөн хууль бус дүрэм, журам болон ач холбогдолгүй баримт бичгийг хүчингүй болгох, зөвшөөрлийн шат дамжлагыг багасгах, хүсэлтийг хуульд заасан хугацаанд хурдан шуурхай шийдвэрлэдэг болоход оршино.

Иймд зөвшөөрлийн тухай хууль болон татварын гол хуулиудад онцгой анхаарал хандуулж, эдийн засгийн макро өсөлтийн үед бий болох амжилтаа микро эдийн засагт буюу хувь хүн, аан, нийт бизнес эрхлэгчдэдээ хүртээхийн төлөө цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэхэд үнэтэй санал санаачилгыг гаргахыг нийт бизнес эрхлэгчдэдээ уриалжээ.

Share219Tweet137

Холбоотой мэдээ.

Нийслэлд хоёроос дээш орон сууцтай 11350 иргэн байна
Эдийн засаг

Нийслэлд хоёроос дээш орон сууцтай 11350 иргэн байна

2025-02-13
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 22 удаа хуралдаж, 42 асуудал хэлэлцсэн байна
Улс төр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 22 удаа хуралдаж, 42 асуудал хэлэлцсэн байна

2025-01-27
Д.Трамп койн гаргаснаа мэдэгдэв
Эдийн засаг

Д.Трамп койн гаргаснаа мэдэгдэв

2025-01-21

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

Жо Байден хорт хавдраар өвдсөнөөс хойш анх удаа олны өмнө гарлаа!
Дэлхий

Жо Байден хорт хавдраар өвдсөнөөс хойш анх удаа олны өмнө гарлаа!

3 долоо хоног ago
Нийгмийн даатгалын хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа
Бусад

Нийгмийн даатгалын хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

1 сар ago
11-н сая доллар буюу 38 орчим тэрбум төгрөг олж авч чадах уу!
Дэлхий

11-н сая доллар буюу 38 орчим тэрбум төгрөг олж авч чадах уу!

2 сар ago
Д.Баттулга: Чойбалсан хот 10 жилийн дараа асар том аялал зуучлал, бизнесийн төв болох боломжтой
Ярилцлага

Д.Баттулга: Чойбалсан хот 10 жилийн дараа асар том аялал зуучлал, бизнесийн төв болох боломжтой

4 сар ago
Б.Онончимэг:Материал сонголт, дизайнерын авьяас хоёрын төгс хослол бол “Princess Mongolian fashion”-ий давуу тал
Ярилцлага

Б.Онончимэг:Материал сонголт, дизайнерын авьяас хоёрын төгс хослол бол “Princess Mongolian fashion”-ий давуу тал

4 сар ago
Soronznews.mn

©2025 Soronznews.mn.

Холбоосууд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагах

No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент

©2025 Soronznews.mn.