Soronznews.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Soronznews.mn
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Нүүр хуудас Улс төр

Ш.Алтантуяа агсны гэр бүлд Малайзын Засгийн газар $1.1 саяыг нөхөн төлөх шүүхийн шийдвэр гарлаа

Админ сэтгүүлч Админ
2025-02-13
1

Захиалгат аллагын хохирогч болсон Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг Малайзын Засгийн газар хэрэв давж заалдах хүсэлт нь амжилтгүй болбол нэн яаралтай төлж барагдуулах ёстой гэсэн дүгнэлтийг тус улсын шүүхээс гаргажээ.Лхагва гарагт Малайзын Холбооны шүүхийн шүүгч Сумати Муругиа 4.7 сая ринггит буюу 1.1 сая ам.долларыг 30 хоногийн дотор Ш.Алтантуяа агсны гэр бүлийн өмгөөлөгчийн дансанд байршуулахыг Малайзын Засгийн газарт үүрэг болгосон байна. Ингэхдээ Засгийн газрын гаргасан давж заалдах гомдлыг тавдугаар сарын 19-нд хэлэлцээд хэрэв хүлээн авахгүй бол дээрх шийдвэр хэрэгжих аж. Түүнчлэн Малайз улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн зөвлөхөөр ажиллаж байсан Абдул Разак Багиндаг мөн адил 4.7 сая ринггит төлөх ёстой гэж үзжээ.

2006 онд Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт тус улсын Засгийн газар, Абдул Разак Багинда болон тусгай албаны хоёр цагдаад хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн шүүхийн дүгнэлт 2022 онд гарч байсан юм. Түүнээс хойш хэрэгт холбогдсон талууд хохирлыг төлж барагдуулаагүй гэсэн үндэслэлээр хохирогчийн гэр бүл дахин шүүхэд хандсан аж. 2022 оны шийдвэрт Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда давж заалдах гомдол гаргаад буй. Гэрчийн мэдүүлэгт дурдсанаар Ш.Алтантуяа нь Абдул Разактай харилцаатай байсан бөгөөд 2002 онд Малайз улсын Засгийн газар Францын Төрийн өмчит компаниас шумбагч хөлөг худалдан авах хэлэлцээнд орчуулагчаар ажилласан байдаг. Тухайн үед Нажиб Разак Батлан хамгаалахын сайд байсан бол Абдул Разак наймаанд зуучлагчаар оролцсон байна. Тэрхүү наймаа авлигын шинжтэй байсан эсэхийг тогтоох Малайз, Францын хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа өдгөө үргэлжилж байгаа аж.

2006 оны аравдугаар сард Ш.Алтантуяаг Куала Лумпурын ойролцоох ойд буудан хөнөөж, цогцсыг нь устгахын тулд тэсрэх бөмбөг ашигласныг цагдаа нар тогтоож байв. Аллагыг үйлдсэн цагдаагийн алба хаагч Азила Хадри, Сирул Азхар нарт Малайзын шүүхээс цаазын ял оноосон. 

2019 онд Азила Хадри мэдүүлэг өгөхдөө аллагын захиалагч нь Ерөнхий сайд Нажиб Разак байсныг мэдэгдэж байв. Харин Сирул Азхар нь Австрали руу зугтсан бөгөөд Австрали улсын Засгийн газар түүнийг Малайз руу буцаавал цаазлуулах магадлалтай гэж үзэн шилжүүлж өгөхөөс татгалзжээ.

Share221Tweet138

Холбоотой мэдээ.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
Бусад

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана

2025-11-28
Намын даргын нанчилдаан
Бусад

Намын даргын нанчилдаан

2025-09-15
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна
Бусад

Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна

2025-09-15
Жо Байден хорт хавдраар өвдсөнөөс хойш анх удаа олны өмнө гарлаа!
Дэлхий

Жо Байден хорт хавдраар өвдсөнөөс хойш анх удаа олны өмнө гарлаа!

2025-05-25
Нийгмийн даатгалын хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа
Бусад

Нийгмийн даатгалын хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

2025-05-09
Доналд Трамп Путинтэй ярьж тохиролцсоноо мэдээллээ
Дэлхий

Доналд Трамп Путинтэй ярьж тохиролцсоноо мэдээллээ

2025-02-13

Comments 1

  1. phspin says:
    3 сар ago

    Really interesting read! Security & fair play are huge for me when choosing a platform. Glad to see PHSpin prioritizes that with PAGCOR licensing & KYC. Easy phspin login process too, from what I’ve seen! Definitely a plus for Filipino players.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
Бусад

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана

1 долоо хоног ago
Jimin, Jennie тэгээд Ө.Содгэрэл
Бусад

Jimin, Jennie тэгээд Ө.Содгэрэл

2 сар ago
Николь Кидман 19-н жилийн амьдралдаа цэг тавихаар шийджээ
Дэлхий

Николь Кидман 19-н жилийн амьдралдаа цэг тавихаар шийджээ

2 сар ago
Намын даргын нанчилдаан
Бусад

Намын даргын нанчилдаан

3 сар ago
Хамгийн залуу Эммийн шагналтан тодорлоо
Дэлхий

Хамгийн залуу Эммийн шагналтан тодорлоо

3 сар ago
Soronznews.mn

©2025 Soronznews.mn.

Холбоосууд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагах

No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент

©2025 Soronznews.mn.