Soronznews.mn
Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Soronznews.mn
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент

Нийслэлд хоёроос дээш орон сууцтай 11350 иргэн байна

Админ by Админ
2025-02-13
1

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас төвлөрсөн орлого 2024 онд 245.6 тэрбум төгрөг болсныг Татварын ерөнхий газар мэдээллээ.

Төвлөрсөн татварын орлогын хэмжээ 2023 оныхтой харьцуулахад 8.5 хувиар буурсан байна. Татварын байгууллагаас тооцоолсон дүнгээр 2024 онд 338.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх байсан ч гүйцэтгэл нь 72.5 хувьтай гарсан аж. Нийслэлд гурав ба түүнээс дээш орон сууц өмчилдөг иргэд хоёр орон сууцаа өөрсдөө сонгон татвараас чөлөөлүүлээд, гурав дахь орон сууцанд албан татвар төлөх хуулийн хэрэгжилтийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм.


Тэгвэл 2024 оны байдлаар зөвхөн нийслэлд хоёроос дээш орон сууц эзэмшдэг 11350 иргэн байна. Эдгээрийн 21153 орон сууцанд 16.8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулжээ. Өнөөдрийн байдлаар нийслэл дэх үл хөдлөх хөрөнгөөс 0.6-1 хувийн татвар авч байгаа аж. Тэгвэл орон нутагт эзэмшиж буй орон сууцанд татвар ногдуулахгүй. Мөн иргэний хүсэлтээр татвар төлөх нь боломжгүйг тогтоовол 1-2 жилээр төлөх хугацаагаа сунгах боломжтой юм байна.


Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хэмжээ 0.6-2.0 хувийн хооронд интервалтай байдаг бөгөөд аймаг, нийслэлийн ИТХ энэхүү хувь, хэмжээг тогтоон баталдаг байна. Тодруулбал, тухайн хөрөнгийн байршил, зориулалт зэргээс хамаараад 0.6-2.0 хувийн хоорондох хэмжээгээр татвар төлнө гэсэн үг аж.

Харин татвараас зайлсхийсэн тохиолдолд мэдэгдэх хуудас өгөх, банкны данс битүүмжлэхийг Татварын ерөнхий газраас мэдэгдлээ.

Comments 1

  1. dandys-world says:
    6 сар ago

    The article’s focus on creative experimentation is perfectly captured in Dandy’s World Game systems that reward musical risk-taking and boundary-pushing combinations.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Soronznews.mn

©2025 Soronznews.mn.

Холбоосууд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагах

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент

©2025 Soronznews.mn.