Soronznews.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Soronznews.mn
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Нүүр хуудас Ярилцлага

Д.Баттулга: Чойбалсан хот 10 жилийн дараа асар том аялал зуучлал, бизнесийн төв болох боломжтой

Админ сэтгүүлч Админ
2025-02-13
8
ads

-Урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахаас ярилцлагаа эхэлье?

–Ярилцлаганд урьсан танай хамт олонд баярлалаа. Намайг Даваагийн Баттулга гэдэг. 1985 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. 2003 онд Хэрлэн сумын ерөнхий боловсролын наймдугаар сургуулийг төгссөн. Арван мянгатын унаган хүүхэд гэж явдаг даа./инээв/ ШУТИС-ийг программ хангамж, “Их засаг” их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөөд Удирдлагын академид төрийн захиргаа удирдлагаар мастер хамгаалсан.Төр, хувийн хэвшилд ажилладаг ийм нэг залуу байна.

-Таныг “Дорнод ирээдүй сан”-гийн тэргүүн гэдгийг мэдэх болон мэдэхгүй хүмүүс бий. Тиймээс сангийнхаа үйл ажиллагааны чиглэл, зорилгын талаар хуваалцаач?

-Манай сан 2019 онд байгуулагдсан. Эхний өдрөө л таван жилийн төлөвлөгөөг гаргаж байлаа. Гэсэн ч цар тахлын улмаас бид төлөвснийхөө дагуу ажиллаж чадаагүй л дээ. “Дорнод ирээдүй сан” Дорнодын оюутан залуусын хөгжлийг дэмжих таван чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, нийгэм гэсэн салбар багтана. Бидний гол зорилго залуучуудын хөгжилд хувь нэмэр оруулахад оршино. Тиймдээ ч гурван жилийн хугацаанд чамлахааргүй ажил хийсэн. Нутгийн зон олноосоо  талархал, урмын үгс харамгүй сонсож, улам ихийг хийх хүсэл эрмэлзэл дүүрэн болсон шүү.

-Даргын ажил хийх хэцүү. Магтуулахаас илүү муулуулна. Гэхдээ танд бол хүмүүс алга таших нь элбэг байна лээ. Урам авч байгаа байх?

–Сангийн тэргүүн гэдэг бол маш хариуцлагатай албан тушаал. Маш их сэтгэлийн хат мөн итгэлд үндэслэгдэж ажилладаг. Ер нь ашгийн бус ТББ-ын тэргүүн байна гэдэг өнгөн дээрээ сонсоход сайхан боловч нөгөө талаасаа олон хүний аргыг олох гэх мэт асуудалтай байнга л нүүр тулдаг. Бизнесээр биш өөрсдөөсөө санхүүждэг. Ямар ч ажлыг өөрсдийн сэтгэл зүрхээ гаргаж хийж байгаа болохоор муулах магтуулахаас илүүтэйгээр урмын үг их сонсдог доо.

-Та хамт олноо хэрхэн бүрдүүлсэн бэ. Энэ их ажлын цаана шижигнэсэн баг хамт олон байдаг болов уу?

-“Дорнод ирээдүй сан” бол ганцхан Д.Баттулга гэдэг хүний өмч биш. Нэг ажил хийхэд олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг. Манай захирал Тулга гэж мундаг залуу бий. Мөн төлөөлөгч Халиунаа гэж ажилсаг бүсгүй ч бий. Бүр цаашилбал, хөрөнгө оруулалт санхүү мөнгөнд тусалдаг сайхан сэтгэлтэй найз нөхдийн хүч хөдөлмөрөөр сан маань өдий зэрэгтэй яваа юм. Миний бие удирдан зохион байгуулж хаана юу хийх, хөрөнгө санхүүг зохиоцуулдаг. Ямар ч байгууллага хамт олонгүйгээр төсөөлөшгүй. Үүнтэй адил манай хамт олон Дорнодод ч тэр, Улаанбаатар ч олон залуу ажиллаж байна.

–Сүүлийн үед “Нийгмийн халамж эзэндээ хүрэхгүй байна”, “Хүмүүс цамаан байна. Бас халамж хэтэрлээ” гэсэн яриа чих дэлсэх боллоо. Үүнд таны бодол ямар байдаг вэ?

-Халамж бол байх л зүйл. Бүх улс оронд тодорхой хэмжээнд бий. Манайд хэтэрч байгаа эсэхийг би хэлж мэдэхгүй. Миний хувьд ажлын байр, бизнесийн гараагаа эхлэхэд тохиромжтой нөхцөл, банк санхүү зээлийн хувьд залуусаа дэмжсэн бодлого хэрэгжүүлээсэй л гэж их хүсдэг.Гэтэл зөвхөн халамжийн үйлчилгээ үзүүлнэ гэвэл нэг талаараа залууст нэмэр болохоос илүү нэрмээс болж байна гэж хардаг хүмүүсийн нэг. Мэдээж хүүхдийн мөнгө, цалинтай ээж, тэтгэвэр бол заавал байх ёстой халамж. Халамжийг хэтрүүлж болохгүй гэж боддог.

-Үйл ажиллагааны чиглэл өөр маш олон сан байгаа. Гэхдээ яг танайх шиг ирээдүйн төлөө нутгийнхаа эс бүр дээр тулж ажилладаг ТББ ховор байх аа. Энэ сайхан ажлын санаа хаанаас төрсөн бэ?

 –Сан, холбоо гээд ТББ-ууд янз янзын чиглэл зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг маш олон бий. “Дорнод ирээдүй сан”-гийн ялгаа бол бидний ирээдүй болсон залуус руу чиглэдэгт оршдог. Мөн ганц биш үндсэн таван салбарт чиглэж үйл ажиллагаа явуулдгаараа бусад сангаас онцгой байж магадгүй. Мэдээж ахмадууд болон нутгийнхаа хөгжилд тодорхой хэмжээнд оролцож явахыг хичээдэг. Сан байгуулах болсон шалтгаан гэвэл, би 2018 онд нутгийнхаа залуусыг дэмжин ганц нэг арга хэмжээнд дэмжлэг үзүүлж эхэлснээс үүдэлтэй. Тэгээд “ганц хүн айл болдоггүй ганц мод түлээ болдоггүй” гэх ардын сайхан үгийг санаж албан есны хаяг байршилтай, тамга тэмдэгтэй, дүрэм журам зорилготой тэргүүнтэй санг байгуулах нь зөв юм байна гэж бодоод 2019 оны хавар үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Ерөнхийдөө залуус дүү нараа дэмжье, нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулъя гэсэн бодолтой эхэлсэн.

-2019 онд байгуулагдсан гэхээр богино хугацаанд их ажлыг амжуулжээ. Энэ таван салбараас “Манай улс энэ салбарт илүү анхаарах хэрэгтэй юм байна”гэсэн бодол төрж байв уу?

-Энэ гурван жилийн хоёрт нь цар тахал, хөл хорио гээд нийгмийн хариуцлагын хүрээнд түлхүү ажилласан байна. Мэдээж таван чиглэлээс боловсрол хамгийн өндөр хохирол амслаа. Тухайлбал, гуравдугаар ангийн сурагч ангийнхаа хүүхдийг танихгүй байна. Мөн хичээлийн хоцрогдол маш их учраас бяцхан үрс маань одоо нөхөх гээд үзэж тарж байна. Тэгэхээр боловсролын салбараа илүү анхаарах хэрэгтэй. Мэдээж нэгт бол эрүүл мэнд, хоёрт боловсрол.

-Дорнодын ирээдүй таны нүдээр хэр харагдаж байна. Таныхаар ирээдүйдээ хийх хамгийн том хөрөнгө оруулалт гэж бодож байна?

-Төрсөн нутгийн минь хөгжил сайн сайхан, өнгө үзэмжтэй, гэгээлэг харагдаж байна.  Манай сангийн хувьд ирээдүйн хөгжилд боловсрол хүний нөөц их маш чухал гэж үздэг. Тэр ч утгаараа бид залуусынхаа боловсролд илүү анхаарахыг хичээж ажилладаг. Боловсролтой холбоотой бүх арга хэмжээнд гар бие оролцохыг илүүд үздэг. Боловсролтой эмч, багш ,бизнесмэнүүд гарч ирснээр Дорнод аймаг минь хүссэн хүсээгүй хөгжлийн манлайд хүрэх нь цаг хугацааны л асуудал. Манай аймаг дэд бүтцийн хувьд зам нь холбогдсон. Барилга бүтээн байгуулалтын хөгжлөөрөө  бусад аймгаас илүү гэдэг нь ороод гарахад л харагдана. Дархан, Эрдэнэтийн дараа орох  том хот гэж бодож бахархдаг. Улам илүү хөгжихийн тулд залуучууд маань мэдлэг боловсрол эзэмшээд буцаад нутагтаа ирж, өөрсдийн чадвар хувь нэмрээ оруулбал саад бэрхшээл байхгүй. Арван жилийн дараа гэхэд асар том аялал зуучлал, бизнесийн хот болох боломжтой гэж хардаг.

-Таны хийж буй ажлуудыг харахаар хүн төвтэй хүн шиг санагдсан л даа. Саяхан л гэхэд буриад зон олонтой хамтарсан ажлууд хийсэн байна лээ. Энэ талаар?

-Сангийнхаа бодлогыг барьж явдаг хүний хувьд хийсвэр бус гарт баригдаж нүдэнд үзэгдэх бодит хүнд хүрсэн ажил хийх дуртай. Тийм ажлын санал орж ирэхэд 100 хувь дэмжиж ажилладаг.  Миний яс үндэс буриад. Миний аав Дорнод аймгийн Баян-Уул суманд төрж өссөн буриад хүн. Энэ утгаараа би саяхан Буриадын сурын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд тэргүүн гэсэн хүндтэй сайхан ажил хүлээж авсан. Буриад хүний хувьд энэ бол заавал хийх ёстой ажлын нэг, миний үүрэг гэж бодож байна. Чадлаараа хичээж ажиллана.  

-Нутгийхаа идэр үеийн залуусаа дэмжээд сагсан бөмбөгийн багтай болсон гэв үү?

-30-аас дээш насны залуус ордог лиг байдаг юм. Та бүхний сайн мэдэхээр рэппер Gee тоглодог. Энэ ангилалд манай Дорнодын залуус байнга тоглодог. Хоёр жилийн өмнө энэ залуус манайд хандаж дэмжлэг хүссэн. Тухайн үед цар тахлаас болоод тэмцээн уралдаан зохион байгуулах боломж байгаагүй. Харин саяхан манай залуус дахин санал тавьсан. “Бид энэ лигтээ амжилт үзүүлээд явмаар байна, дэмжээч” гэсэн. Би хоёр дахь удаагаа дүү нараа хоосон буцаахыг хүсээгүй учраас “Дорнод ирээдүй сан” гэдэг 20 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргасан. Энэхүү лигтээ амжилт гаргахын тулд дээд лигийн “Танан гарьд” багийн довтлогч Тэмүүжинг урилгаар авч ирсэн.

-Чойбалсан хотын шөнийг “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэн чимдэг. Энд ногоон байгууламж сүндэрлэнэ гэж сонссон. Энэ ажилд танай байгууллага оролцож байна уу?

-Манай сан “Найрамдал” хүрээлэнд бялдаржуулах болон сагсны талбай хүүхдийн тоглоомын талбай гэсэн цогц төсөл хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Эхний ээлжинд зураг төсөл, төсвөө гаргаад явж байна. Гэвч хил хаалттай, барилгын материалын үнэ 30-40 өссөн учраас хүндхэн байгаа ч бид энэ жилдээ багтаахыг зорьж байна. Амжихгүй бол ирэх жил хүлээлгэж өгнө гсэн төлөвлөгөөтэй. Энэ дашрамд, Чойбалсан хотын захирагч Пүрэв-Очир болон тэдний хамт олонд талархлаа илэрхийлмээр байна. Биднийг дэмжиж энэ газрын гэрэлтүүлгийг шийдэж өгөхөөр болсон. Хотын даргатайгаа хотынхоо өнгө үзэмжид хамтарч ажиллаж буйдаа баяртай байна.

–Цаг цагаараа байдаггүй ч өнгөрснөөс өвлөгдөж үлдээх зүйл их. Та бага наснаасаа юуг одоо үеийн хүүхдүүд үлдээсэй гэж хүсдэг вэ?

-Миний үед сурагчдын дунд урлагийн баяр сагс, гар бөмбөгийн тэмцээн уралдаан их болдог байсан. Олимпиадаар сум сумаа тойрч явдаг байлаа. Сүүлийн үед сайхан хуучны арга хэмжээнүүд зохиогдохгүй байна. Үүнийг сэргээхийг хүсдэг. Боловсролын газарт энэ талаар хүсэлт гаргасан. Цар тахал намжихаар сэргэх байх аа. Биднийг бага байхад “Энх” гээд сайхан зуслан байсан. Тэнд хүүхдүүд бие дааж үеийнхэнтэйгээ нөхөрлөх найзлах, бусад сургуулийн хүүхэдтэй танилцдаг байлаа. Үүнийг ч бас сэргээх хүсэлтэй байна. Өөрсдөө ч зусланд тоглож өссөн болохоор эцэг, эхчүүд ч дуртай байна байх. Тиймээс үүхдүүдэд зориулсан зуслантай болох юмсан гэж боддог. Хэзээ нэгэн цагт үүнийгээ биелүүлнэ.

-Ярилцлагын төгсгөлд залууст хандаж захих зүйл байна уу?

-Залуус дүү нартаа зөндөө л зүйл хэлж захимаар байна. Үүнээс хамгийн чухал нь “Хүний итгэлийг л битгий алдаарай” гэж хэлмээр байна. Хүний итгэл алдана гэдэг бол байж боломгүй зүйл. Ажил, амьдрал, бизнес, улс төр бүх зүйлд итгэл алдана гэдэг хамгийн байж боломгүй үйлдэл. Тэгэхээр “Бүх юмны үндэс суурь хүний итгэл байдаг юм шүү, хэлсэн ярьсандаа байгаарай” гэж хэлмээр байна.

 -Ярилцсанд баярлалаа.

Share222Tweet139

Холбоотой мэдээ.

Б.Онончимэг:Материал сонголт, дизайнерын авьяас хоёрын төгс хослол бол “Princess Mongolian fashion”-ий давуу тал
Ярилцлага

Б.Онончимэг:Материал сонголт, дизайнерын авьяас хоёрын төгс хослол бол “Princess Mongolian fashion”-ий давуу тал

2025-02-13
Ц.Нямдаваа:Зүүдэнд нас барсан хүн ирэх нь буян нэхсэн хэрэг биш
Ярилцлага

Ц.Нямдаваа:Зүүдэнд нас барсан хүн ирэх нь буян нэхсэн хэрэг биш

2025-01-25
Болушка: Эрх чөлөө гэдэг догма-гаас ангижрах чадвар
Ярилцлага

Болушка: Эрх чөлөө гэдэг догма-гаас ангижрах чадвар

2025-01-23
Н.Ганзаяа: Монгол орон үйлдвэрлэгч болохын тулд бид одооноос эхлэх ёстой!
Ярилцлага

Н.Ганзаяа: Монгол орон үйлдвэрлэгч болохын тулд бид одооноос эхлэх ёстой!

2025-01-21

Comments 8

  1. best-aitool says:
    3 сар ago

    Cybersecurity shield! Best AI Tools detects threats. These Best AI Tools predict attack patterns!

    Хариулах
  2. JiliPH says:
    1 сар ago

    I enjoyed reading this article. Thanks for sharing your insights.

    Хариулах
  3. Top AI Tools says:
    1 сар ago

    Great article! As someone who relies on data-driven insights for sports betting, I often use the AI Response Generator from Top AI Tools to streamline my analysis and stay ahead of the game.

    Хариулах
  4. MCP AI says:
    4 долоо хоног ago

    Dice games thrive on strategy and chance, much like MCP AI’s blend of protocol and performance. The MCP Security framework adds that crucial layer of trust-essential for both developers and enthusiasts diving into AI integration.

    Хариулах
  5. sprunkiy.com says:
    4 долоо хоног ago

    Sprunki Game really brings a fresh twist to music-based gameplay. The new sound loops and visuals in Sprunki Incredibox make it a standout mod for creative players. Check it out at Sprunki Game!

    Хариулах
  6. AIGO Tools says:
    3 долоо хоног ago

    Great insights on leveraging AI for productivity-tools like the AI YouTube Assistant make it easier to streamline workflows and stay ahead in a fast-paced digital world.

    Хариулах
  7. superph login says:
    2 долоо хоног ago

    It’s fascinating how gambling evolved – from simple dice games to the complex strategies we see today! Building a solid foundation is key, much like the approach at SuperPH26 Login emphasizes. Understanding the fundamentals really makes a difference!

    Хариулах
  8. jljlph says:
    3 өдөр ago

    Trying out JLJLPH was a smooth experience-great game variety and easy navigation. The live dealer games really add that authentic casino feel, which is a big plus for casual players like me.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

Жо Байден хорт хавдраар өвдсөнөөс хойш анх удаа олны өмнө гарлаа!
Дэлхий

Жо Байден хорт хавдраар өвдсөнөөс хойш анх удаа олны өмнө гарлаа!

3 долоо хоног ago
Нийгмийн даатгалын хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа
Бусад

Нийгмийн даатгалын хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

1 сар ago
11-н сая доллар буюу 38 орчим тэрбум төгрөг олж авч чадах уу!
Дэлхий

11-н сая доллар буюу 38 орчим тэрбум төгрөг олж авч чадах уу!

2 сар ago
Д.Баттулга: Чойбалсан хот 10 жилийн дараа асар том аялал зуучлал, бизнесийн төв болох боломжтой
Ярилцлага

Д.Баттулга: Чойбалсан хот 10 жилийн дараа асар том аялал зуучлал, бизнесийн төв болох боломжтой

4 сар ago
Б.Онончимэг:Материал сонголт, дизайнерын авьяас хоёрын төгс хослол бол “Princess Mongolian fashion”-ий давуу тал
Ярилцлага

Б.Онончимэг:Материал сонголт, дизайнерын авьяас хоёрын төгс хослол бол “Princess Mongolian fashion”-ий давуу тал

4 сар ago
Soronznews.mn

©2025 Soronznews.mn.

Холбоосууд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагах

No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент

©2025 Soronznews.mn.