Soronznews.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Soronznews.mn
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Нүүр хуудас Бусад

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана

Админ сэтгүүлч Админ
2025-11-28
0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн өнөөдөр яамны болон харьяа байгууллагуудын удирдлагуудтай  өргөтгөсөн хурал хийлээ. Хуралдааны эхэнд салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар танилцуулга сонсож, цаг үеийн асуудлыг хэлэлцэв.

Танилцуулгатай холбогдуулан холбогдох албан хаагчдад  үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажил тасралтгүй үргэлжлэх ёстойг тодотгоод өвс тэжээлийн нөөц, аймаг, орон нутагт хүргэх төлөвлөлт, хүргэлтийн зардлын талаар  нарийвчилсан судалгаа гаргаж, малын өвчлөл, өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. 

М.Бадамсүрэн сайд  “Салбарын сайдын хувьд нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж,  хүнсний эрүүл аюулгүй байдалд анхаарч, өрхийн зардалд хамгийн их хувь эзэлдэг хүнсний үнийг үндэслэлгүйгээр нэмэхгүй байхад хяналт тавьж ажиллана” гэдгээ онцлоод цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, малын эм тариа, вакцины хэрэглээ, хариуцлагын тогтолцоог чангатгах чиглэлээр хуулийн төсөл боловсруулахыг даалгалаа.

Цаашид нөхөн сэргээгддэггүй баялаг буюу байгалийн баялгийн олборлолт, ашиглалтын орлогоос нөхөн сэргээддэг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийдэг механизм бүрдүүлэхийг зорин ажиллахаа илэрхийлээд салбарын хяналтын асуудал дээр онцгой өөрчлөлт гарган ажиллах ёстой гэв.

Share219Tweet137

Холбоотой мэдээ.

Jimin, Jennie тэгээд Ө.Содгэрэл
Бусад

Jimin, Jennie тэгээд Ө.Содгэрэл

2025-10-05
Намын даргын нанчилдаан
Бусад

Намын даргын нанчилдаан

2025-09-15
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна
Бусад

Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна

2025-09-15
19-н настай нисгэгч, инфлүүнсэр залуу 2 сарын дараа Антарктидаас суллагдлаа
Бусад

19-н настай нисгэгч, инфлүүнсэр залуу 2 сарын дараа Антарктидаас суллагдлаа

2025-09-08
Өмнөд Солонгосын 20-30 насны залуус хар тамхи тээвэрлэгч болсоор байна
Бусад

Өмнөд Солонгосын 20-30 насны залуус хар тамхи тээвэрлэгч болсоор байна

2025-09-05
9-р сарын 13-нд Автомашингүй өдөр болно
Бусад

9-р сарын 13-нд Автомашингүй өдөр болно

2025-09-05

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
Бусад

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана

1 долоо хоног ago
Jimin, Jennie тэгээд Ө.Содгэрэл
Бусад

Jimin, Jennie тэгээд Ө.Содгэрэл

2 сар ago
Николь Кидман 19-н жилийн амьдралдаа цэг тавихаар шийджээ
Дэлхий

Николь Кидман 19-н жилийн амьдралдаа цэг тавихаар шийджээ

2 сар ago
Намын даргын нанчилдаан
Бусад

Намын даргын нанчилдаан

3 сар ago
Хамгийн залуу Эммийн шагналтан тодорлоо
Дэлхий

Хамгийн залуу Эммийн шагналтан тодорлоо

3 сар ago
Soronznews.mn

©2025 Soronznews.mn.

Холбоосууд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагах

No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент

©2025 Soronznews.mn.