13 дахь удаагаа зохион байгуулагдах машингүй өдөр өглөөний 07 цагаас эхлэн оройн 18 цаг хүтэл үргэлжилнэ. Энэ үеэр Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх юм байна.
Уг арга хэмжээ нь автомашины хэрэглээнээс татгалзаж, явган алхалтыг дэмжих зорилготой билээ.
Автомашингүй өдрөөр 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл буюу төвөөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох зураглал гарчээ.
