АНУ-ын Лос Анжелес хотноо болж буй 77 дахь удаагийн Emmy Awards-ын үеэр өсвөр үеийн жүжигчин Оуэн Купер түүхэн амжилт гаргалаа. Тэрээр ердөө 15-хан настайдаа “Эмми”-гийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин болж, дэлхийн кино урлагт шинэ амжилт тогтоолоо.
Netflix-ийн сэтгэлзүйн хүнд сэдэвтэй “Өсвөр нас” (Adolescence) хэмээх драмын бүтээлд үзүүлсэн дүрээрээ “Цуврал киноны шилдэг туслах эрэгтэй дүрийн жүжигчин” шагнал хүртжээ.
