Soronznews.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Soronznews.mn
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Нүүр хуудас Бусад

Тагнуулч Б.Хурцын дураараа охин Х.Намуун

Админ сэтгүүлч Админ
2025-01-27
0
Screenshot

Screenshot

Монголын ард түмэнд Б.Хурц хэзээд сонирхолтой дүр байсаар ирсэн. Заримд нь улс төрийн том гарын тоглогч, тагнуулч, шударга бус үйл явдлын гол дүр мэт боловч 4-н хүүхдийнхээ хувьд ЭНГИЙН Л НЭГ ААВ. Түүний ууган ганц хүү Х.Тайван УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирын Э.Золзаяатай 2019-онд хуримлаж, гэрээсээ “одсон” бол энэ удаа том охин Х.Намууныгаа хадамд гаргасан. Аавуудын хувьд охиноо хадамд гаргана гэдэг тийм ч амар явдал биш. Хүргэн хүүгийн удам судар, боловсрол, эрхэлж буй ажил, ар гэрийн байдал, зан харилцаа, эрүүл мэндийн байдал гэхчлэн сонжоо үүгээр зогсохгүй. Тэр тусмаа тагнуулч Б.Хурцад бусдаас илүү сонжих шилдэг “жор” байж л таараа.

Тиймдээ ч Х.Намуун нөхөртэйгөө аль эртний танил байсан бөгөөд олон жилийн үерхэл, хамтын амьдралдаа дүн тавьж, Б.Хурцын шалгуурыг давж гэмээнэ хуримын тов гаргасан нь гарцаагүй. Ямартаа ч Б.Хурцын хүргэнээр тодорсон Б.Чилүгэн болбоос Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн төрсөн дүү Х.Болдбаатарын хүү.

Х.Намуун өлгийтэй цагаасаа эхлэн гадаад, дотоодоор нүүдлийн шувуу шиг амьдарсан гэхэд хилсдэхгүй. Учир нь түүний өвөө, эмээ тэртээ 1965 онд Ленинград хотноо хуримлаж, ээж нь Ү.Сарнай нь орос школоор хүмүүжиж, тэр жишгээр Х.Намуун ч оросоор хэлд орсон гэхэд хилсдэхгүй интернациональ нэгэн. Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн зээ охин Х.Намуунаас бие даасан байдал, ертөнцийг үзэх үзэл нь хэнээс ч, юунаас ч хараат бус, өвөрмөц “ертөнц” ханхалдаг. Энэ нь түүний ээж Ү.Сарнайтай шууд холбоотой. Хүүхдүүдийнхээ орон зайд халддаггүй, дургүй зүйлийг нь хүчээр хийлгэдэггүй, хатуурхах үедээ даацтай хэдэн үг хэлж, бусад үед эрх дураар нь байлгадаг гэдгийг Х.Намуун ч хэлдэг. Үүний дүнд өнөөдрийн Х.Намуун бий болсон гэхэд буруудахгүй.

Тиймдээ ч түүний мэргэжил сонголт, ажлын түүх зэргийг харвал тэнгэр газар шиг ялгаатай. Х.Намууны Linkedin -ыг харвал тэрээр 2013-2018 онд Канадын Бритиш Колумбын их сургуульд философич мэргэжлээр суралцаж, СЭЗДС-д бизнесийн удирдлагаар магистр хамгаалжээ. Улмаар МИАТ-ээс эрхлэн гаргадаг сэтгүүлд редактор, UB POST сонинд чөлөөт сэтгүүлч, Central телевизэд хөтлөгч, NCC боловсролын байгууллагад багш, АПУ компанид брэнд төлөөлөгч, Faro компанид төслийн менежер гэхчлэн салбар салбарт туршлага хуримтлуулсан нэгэн.

Гэвч тэр хэвлэл мэдээллийн салбартай нэгэнт холбогдсон гэдгээ “Маяг” нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаарууд, “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны продюссерээр ажилласнаараа харуулсан. Угтаа тэр боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.долларын зээл аваад эргэн төлөөгүй гэх таагүй түүхгүйсэн бол cool тодотголд яв цав нийцэх нэгэн.

Share234Tweet146

Холбоотой мэдээ.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
Бусад

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана

2025-11-28
Jimin, Jennie тэгээд Ө.Содгэрэл
Бусад

Jimin, Jennie тэгээд Ө.Содгэрэл

2025-10-05
Николь Кидман 19-н жилийн амьдралдаа цэг тавихаар шийджээ
Дэлхий

Николь Кидман 19-н жилийн амьдралдаа цэг тавихаар шийджээ

2025-10-01
Намын даргын нанчилдаан
Бусад

Намын даргын нанчилдаан

2025-09-15
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна
Бусад

Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна

2025-09-15
19-н настай нисгэгч, инфлүүнсэр залуу 2 сарын дараа Антарктидаас суллагдлаа
Бусад

19-н настай нисгэгч, инфлүүнсэр залуу 2 сарын дараа Антарктидаас суллагдлаа

2025-09-08

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
Бусад

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана

1 долоо хоног ago
Jimin, Jennie тэгээд Ө.Содгэрэл
Бусад

Jimin, Jennie тэгээд Ө.Содгэрэл

2 сар ago
Николь Кидман 19-н жилийн амьдралдаа цэг тавихаар шийджээ
Дэлхий

Николь Кидман 19-н жилийн амьдралдаа цэг тавихаар шийджээ

2 сар ago
Намын даргын нанчилдаан
Бусад

Намын даргын нанчилдаан

3 сар ago
Хамгийн залуу Эммийн шагналтан тодорлоо
Дэлхий

Хамгийн залуу Эммийн шагналтан тодорлоо

3 сар ago
Soronznews.mn

©2025 Soronznews.mn.

Холбоосууд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагах

No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент

©2025 Soronznews.mn.