Soronznews.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Soronznews.mn
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Нүүр хуудас Ярилцлага

Б.Онончимэг:Материал сонголт, дизайнерын авьяас хоёрын төгс хослол бол “Princess Mongolian fashion”-ий давуу тал

Админ сэтгүүлч Админ
2025-02-13
16
ads

 “Princess Mongolian fashion”  брэндийн үүсгэн байгуулагч Б.Онончимэгтэй ярилцлаа.

-“Princess Mongolian fashion”  брэнд бүсгүйчүүдийн таашаалд нийцэж, сэтгэлд хүрдэг нь сошиалаас нэлээд ажиглагддаг. Энэ хүртэл танай брэндийн онцлог юу гэж хардаг вэ?

-“Princess Mongolian fashion” брэндийн хувьд монгол охид, бүсгүйчүүдийнхээ биеийн галбир, онцлогт тохируулаад яг өөрсдийнх нь биед сууж өгсөн хувцас үйлдвэрлэдгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, гаднаас орж ирдэг хувцсыг бодвол монголчуудынхаа биеийн онцлогт тохирсон хувцас зориулж урладгаараа онцлог гэж хэлж болно. Мөн хамгийн их мэдрэмж гаргаж материал сонгодог учраас охид, бүсгүйчүүдийн хувьд нэлээд сэтгэл хангалуун байдаг. Дээр нь хөвсгөр бүсгүйчүүдийг 10 кг-аар багасгаж харагдуулах цаашлаад манайхыг зориод ирсэн бүсгүйчүүдэд ямар хувцас илүү зохихыг чин сэтгэлээсээ зөвлөж үйлчилдгээрээ онцлогтой.

-Анх лайв үзээд өөрийг чинь модель нь гэж боддог байлаа. Гэхдээ брэндийн үүсгэн байгуулагч гэдгийг мэдээд их гайхсан шүү. Ер нь загвар өмсдөг байв уу?

 -Миний хувьд загвар өмсдөггүй ч багаасаа урлаг, уран сайхан, хамтлаг дуу гээд зөндөө явж байсан учраас өөрийн гэсэн мэдрэмжтэй. Мэдээж дизайнер хүнд байх ёстой мэдрэмжийг өөртөө хангалттай хөгжүүлсэн гэж боддог. Тийм учраас загвар үзүүлэх, лайвын өмнө өнцгөө зөв олж, бусдад хувцасныхаа давуу тал болон онцлогийг зөв талаас нь харуулах чадвартай болсон гэж бодож байна. Тиймээс загвар өмсөгч байсан гэх сэтгэгдэл төрүүлсэн байж магадгүй. 2016 онд анх 5000 төгрөгөөр материал авч, брэндээ анх үүсгэн байгуулсан түүхтэй. Анх ганцаараа үйл ажиллагаа явуулж байгаад өдий хүртэл брэнд болгоод амжилттай хөгжүүлж явна. Одоо бол “Наян шаргын хийморь” ХХК, “Princess Mongolian fashion” брэндийг ээж Амаржаргал, дүү Отгончимэг нартайгаа хамтран хөгжүүлж байна. Манай гүйцэтгэх захирал дизайнер Б.Маралмаа гэж авьяаслаг бүсгүй ажилладаг бол дизайнер Б.Уянга, загвар зохион бүтээгчид Б.Од, Ж.Отгонсүрэн, Н.Золжаргал, Г.Цэдэвбалам, Н. Жамъянханд гээд мундаг хамт олонтойгоор үйл ажиллагаа явуулдаг.

-Лайваа ч өөрөө хийгээд, моделио ч өөрөө хийгээд олон нийтэд өөрийнхөө брэндийг таниулна гэдэг бас л амаргүй байсан байх. Энэ талаар?

-Лайв, моделио өөрөө хийгээд олон нийтэд өөрийн брэндийг таниулах нь миний онцлог давуу тал гэж хэлж болох юм. Үүнд би ээждээ баярлалаа гэж хэлье. Яагаад гэвэл, өөрийн мэдрэмжийг зургаа дахь мэдрэхүйтэйгээ хослуулсан, миний ээж бас ч гэж өөрийнхөө хэмжээнд авьяастай, мэдрэмжтэй, цаашлаад бие галбирын хувьд зөв, гуалиг байх боломжийг би ээжээсээ олж төрсөн гэж боддог. Мэдээж бүтээгдэхүүн танилцуулах лайв, моделио хийгээд, хувцсаа оёод, брэндээ бусдад ярилцаж таниулна гэдэг амаргүй. Анх лайв хийж байснаа бодох юм бол удах тусмаа илүү их гоё дэлгэрэнгүй танилцуулдаг, илүү олон нийтэд нээлттэй болдог юм билээ. Мөн олон загвар зохион бүтээгч охидынхоо тусламжтайгаар илүү их өргөжин тэлж байгаадаа баяртай байна.

-Кашмер өөрөө үнэтэй материал ч гэсэн танай пальтонууд харьцангуй хямд байдаг л даа. Үйлдвэрлэгч хүний хувьд бүтээгдэхүүний зах зээлийн үнийг хэрхэн барьж байгаа нууцаа хуваалцаач?

-Кашмер материал дотроо монгол цэвэр ямааны ноолуур, ноос агуулсан үйлдвэрийн аргаар боловсруулсан кашмер гэж 2-3 төрөл байдаг. Манай брэндийн хувьд бүх л төрлөөр нь хийдэг. 100 хувийн цэвэр монгол ямааны ноолуур, дээр нь солонгос үйлдвэрийн кашмераар ч хийнэ. Манайх үндэсний үйлдвэрлэгч учраас сэтгэл зүрхээ шингээж үйлдвэрлэдэг ч гэсэн хамгийн бодит, боломжийн, байж болох доод үнийг барьж ажилладаг. Энэ нь үйлчлүүлэгч нараа бодсон дээр нь хямралыг хамтдаа даван туулахгэсэн уриатай ажиллаж байна. Пальто, кашмер материалтай хувцас, европ даашинзууд ч тэр хамгийн байж болох боломжийн үнэтэй. Дээр нь манайх боломж бололцоогоороо маш сайн хямдруулдаг. Үнийн боломжит хязгаарт барих нууц гэвэл, тухайн хувцасны оёдлын технологитой хамааралтай. Тодруулбал, технологийн хувьд хугацаа багатай байвал тухайн хувцас харьцангуй хямд үнээр худалдаалагдах боломжтой. Ер нь хувцас үйлдвэрлэхэд хугацаа маш чухал, нэг хүн өдөрт нэг пальто оёх, 10 пальто оёх гэдэг шал өөр. Тиймээс тухайн хувцасны загвар, загвар зохион бүтээгчид болон дизайнер маань ямар загвар гаргасан бэ, тэр загварыг оёход ямар технологийг ашиглаж оёж байна вэ гэдгээсээ хамаараад үнийн өсөлт болон бууралтыг тодорхойлох боломжтой.

-Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих гэхээр заримдаа хэтэрхий үнэтэй байх тал бий. Гэсэн ч танай үнийн бодлого хэрэглэгч олонтой болоход нөлөөлсөн гэж бодож байна уу?

-Чанартай, хямд бүтээгдэхүүнийг олох нь ямар ч үйлчлүүлэгчийн зорилго болон сонголт байж болно. Өөрөөр хэлбэл, чанаргүй бүтээгдэхүүнийг үнэтэй худалдаж авах биш чанартай бүтээгдэхүүнийг хямдхан худалдаж авах нь ямар ч хэрэглэгчийн зорилго, зорилт гэж би хэлнэ. Тийм учраас манай бүтээгдэхүүнүүд материалын хувьд аль болох чанартайгаас гадна 4-5 давхар утсаар илүү сайн бэхэлгээтэй оёдог. Угаалт, эдэлгээ сайн даадгаараа онцлог давуу талтайгаас гадна биед тухтай. Мөн дээр нь суналттай материалтай учраас биеийн хөдөлгөөн, тав тухыг алдагдуулахгүй. Үнийн тал дээр хамгийн боломжийн байдаг гэдгийг түрүүнд дурдсан шүү дээ. Мэдээж энэ хоёрыг хослуулаад ирэхээр үйлчлүүлэгчийн тоо олон болоход хангалттай нэмэртэй гэж бодож байна.

-Хоёр ч удаа загварын шоугаа амжилттай зохион байгуулсныг нь мэднэ. Ер нь цаашид өөрийн нэрийн шоугаа уламжлал болгоод явах бодолтой юу?

-“Floraison fashion show” шинэ жилийн гоёлын даашинзны Монголын хамгийн том шоу гэдгээрээ жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм. “Floraison fashion show”-гаа жил бүрийн 11 дүгээр сарын 20-30-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Анхны шоугаа амжилттай зохион байгуулсан. Хэвлэл мэдээллээр маш их цацагдаж, хүн бүрийн чихэнд хүрсэн байсан. Дараа дараагийн шоу маань илүү гоё болох байх гэж найдаж байна. Floraison гэдэг нь үндэслэх, дэлбээлэх гэсэн франц үгнээс гаралтай ийм гоё үгийг сонгон нэрлэж, энэ шоуг зохион байгуулахаар болсон нь бидний бас нэгэн бахархал.

-Шинэ жилээр заавал гоёлын даашинз гэхээсээ танай outfit-ууд нэлээд бүсгүйчүүдийн гоёлыг тодорхойлсон. Ер нь загварынхаа санааг хэрхэн гаргаж байна аа?

-Тийм шүү. Манай шүрэн, металл, мөрөн дээрээ илүү их чимэглэлтэй гоёлын пиджак худалдаанд нэлээд гарсан. Олон газрын захирлууд, бүсгүйчүүд их сэтгэл хангалуун хүлээж авч, загваруудаар маань шинэ гоёж, тренд болсон. Урлаг, уран сайханчид маань ч бас энэ пиджакуудаар маань гоёсонд маш их баяртай байна. Энэ ярилцлагын уншиж байгаа манай пиджакаар гоёсон, шинэ жилдээ өмссөн, дараа нь ч гэсэн арга хэмжээнд өмссөж байдаг хөөрхөнүүддээ баярлалаа гэж хэлье. Гоёлын пиджак нөмөрч арга хэмжээнд оролцох нь энэ жилийн их шинэлэг санаа байсан.Тайлаад коктеил даашинзтайгаа хослуулж болно. Энэ жилийн хувьд гоёлын даашинз гэхээсээ илүүтэй коктеил даашинз, гоёлын пиджактай байх нь олон бүсгүйн санаа сэтгэлд илүү их нийцэж, таалагдсан шүү.

-Танай загварууд гаднаасаа туранхай бүсгүйчүүдэд зориулсан юм шиг харагддаг хэрнээ ямар ч эмэгтэйд гоё зохиж, өө сэвийг нь далдлаад байдаг. Энэ магадгүй дизайнерын нууц авьяас, ноу хау юу?

-Нэгдүгээрт, материалын сонголт маш чухал. Материалаа хүний биеийн поропорц, жин, хэлбэрийг зөв харагдуулах, материалынхаа онцлогийг загвартайгаа зөв уялдуулах нь загвараа бүтээх нэршил юм л даа. Тэгэхээр ноу хау гэхээс илүүтэй материалын сонголтыг дизайнерын авьяастай хослуулаад гаргасан нь бүсгүйчүүдийн таашаалд хүрч байна гэж хэлмээр байна. Бэлхүүс хэсгээрээ өө сэвгүй эмэгтэй хүн гэж байхгүй.Түүнийгээ нууж, илүү гоё хэсгээ харуулахыг бүсгүй хүн бүр л хүсдэг шүү дээ.Тиймээс манайх энэ тал дээр илүү их ажиллахыг зорьдог.Бага зэргийн давсагтай, бөөрний махтай гэх мэтчилэн ихэнх эмэгтэйчүүдийнхээ санаа сэтгэлд тохирсон загваруудыг гаргахад авьяас бас их шаардахын зэрэгцээ материал сонголт маш их нөлөөлдөг. Энэ хоёрыг маш сайн хослуулсан учраас бүсгүйчүүд маань дуртай байдаг болов уу.

-Нэрнийхээ хувьд ч тэр танай брэнд бүсгүй хүн бүрийн дотор байдаг гүнж байх тэр нэг нууцлаг хүслийг гүйцээж өгөх юмсан гэсэн сэтгэлээр хувь хүн нэг бүрт өөрт нь тохирсон хувцас хийж өгөх боломжтой болов уу?

-“Princess Mongolian fashion” хүн бүрт хүрч үйлчлэхийг хичээдэг. Массаар болон захиалгаар үйлчилдгээрээ давуу талтай. Бүсгүйчүүдэд таалагдсан загварыг олноор нь үйлдвэрлэж гаргадгаас гадна өөрийн гэсэн цор ганц загварыг өөртөө тохируулан захиалан хийлгэх боломжтой байдаг. Захиалгын хэсэг, массын хэсэг гээд манай загвар зохион бүтээгчид хуваагдаж ангилагдаж ажилладаг гэсэн үг л дээ. Тодруулбал, загвар зохион бүтээгчид маань тухайн үйлчлүүлэгчид тохирсон загварыг зориулж гаргах боломжтой. Дээр нь бэлнээр сонголтоор худалдаалагдах боломжтой гэсэн хоёр нөхцөлтэйгөөр худалдаанд гардаг.

-Танай брэндийн хамгийн их олны таашаалд хүрч, дахин дахин захиалгад орж байгаа загвар юу байдаг бол. Учир нь дууссан загваруудаас цөөн тооны урьдчилсан захиалга авч байгаа талаар мэдээлэл гарсан байдаг л даа?

–Олны таашаалд хамгийн их хүрч чадсан хувцас гэвэл манай өмд бий. Энэ өмд үнэхээр брэнд, тренд болж чадсан Өндөр суудалтай, бэлхүүс барьж даруулга болж өгөхөөс гадна халаастай, халаасгүй буюу биеийн өө сэвийг маш гоё дарж, өндөр харагдуулдаг, биед маш их тухтай, сайн чанарын материал ашигладаг учраас өө сэвгүй, цэвэрхэн өмсгөлтэйгөөрөө онцлогтой. Энэ өмдний өмсгөлийг  төгс болгохын тулд бүтэн нэг сар ажилласан. Тэгж байж өдий зургаан жил зарагдаж байна. Цаашид зарагдсаар ч байх болно. Манай байнгын худалдаанд байдаг, эрэлт хэрэгцээ маш ихтэй брэнд загвар. Сүүлийн үед материалын сонголт бага зэрэг хязгаарлагдмал, хомсдолын байдалтай байгаа нь жаахан бэрхшээлтэй болсон. Хил гаалийн асуудлаас болоод сайн чанарын материал орж ирэхгүй байгаагаас болоод жаахан хомсдол үүсч байна. Түүнээс биш манайх өмднийхөө үйлдвэрлэх хүчин чадлыг хангалттай байлгаж чаддаг. Өмд хэр олныг үйлдвэрлэнэ төдий чинээгээрээ зарагддаг. Муу материалаар манайх хийдэггүй учраас сайн чанарын материал захиад иртэл нь хүлээгээд тэр болтол цөөн тооны урьдчилсан захиалга авах зэргээр ер нь л эрэлт маш ихтэй.

-“Princess Mongolian fashion”  брэндийн хэтийн төлөвийг та хэрхэн харж, цаашдын зорилгоо яаж тодорхойлсныг нь сонирхмоор байна?

-Монголынхоо бүх эмэгтэйчүүдэд хүрч үйлчлэх зорилготой ажиллаж байна. Монголын маань бүх сайхан эмэгтэйчүүд “Princess Mongolian fashion” үндэсний брэндээр сэтгэл хангалуун гоёж, өөртөө итгэлтэй сэтгэл дүү рэн алхаасай гэж боддог. Мэдээж энэ зорилгодоо хүрэхийн тулд бид чанартай ажиллах ёстой. Чанартай ажиллаж байж илүү олон үйлчлүүлэгч нарынхаа сэтгэлийг хангалуун байлгах юм. Энэ нь цаашдаа илүү өргөжин тэлэх, хүрээгээ томруулах, үйлчлүүлэгчдээ нэмэх үндэслэл болно.

-Уншигч бүсгүйчүүдэд маань дизайнер хүний хувьд хувцас сонголтын зөвлөгөө өгвөл?

-Бүсгүйчүүддээ өөртөө итгэлтэй байгаарай гэж захимаар байна. Миний хувьд, та өөртөө таалагдсан хувцсаа л өмс гэж зөвлөдөг. Өөртөө таалагдсан хувцсаа өмсөөд, сэтгэл хангалуун, нүдний шилээ зүүгээд, өсгийтэй гутлаа углаад, үсээ ороогоод явахад таны сэтгэл үнэхээр хангалуун байж чадна. Хэн нэгний үгээр биш өөрөө өөрийнхөө мэдрэмжээр, өөрийнхөө таалагдсан хувцсаа сонгож өмсөхийг бүсгүйчүүддээ зөвлөдөг. Энэ бол эмэгтэй хүн бүрт байх ёстой мэдрэмж. Ямар ч эмэгтэй хүн өөртөө зохих хувцсыг мэдэрч чаддаг байх ёстой. Хүний үгээр сонголт хийж өөрийгөө битгий хувцаслаарай гэж зөвлөмөөр байна. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө биед юу зохихыг ямар ч эмэгтэй хүн мэддэг байх ёстой. Тийм учраас зөвлөгөөгөөр биш өөрөө өөртөө илүү гоё тохирох хувцсыг өмсөж үзэж байгаад сонголтоо хийж байгаарай. Хэрвээ хүсвэл манайхыг зориод ирээрэй, бид энэ тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч болно. Зарим эмэгтэйчүүд юу өмсөхөө ерөөсөө мэддэггүй гэх нь бий. Магадгүй танд ийм асуудал байгаа бол манайхыг зорьж ирээд мэргэжлийн зөвлөгөө асууж болно. “Би нэг ийм биетэй шүү, иймэрхүү хувцас надад зохидог шүү”  гэсэн мэдрэмж хүн бүрт өөр өөрсдөд нь байдаг. Тийм учраас өөрийнхөө энэ мэдрэмжийг хөгжүүлээд өөртөө итгэлтэйгээр алхаарай, та бол энэ хорвоогийн чимэг юм шүү гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

Share221Tweet138

Холбоотой мэдээ.

Д.Баттулга: Чойбалсан хот 10 жилийн дараа асар том аялал зуучлал, бизнесийн төв болох боломжтой
Ярилцлага

Д.Баттулга: Чойбалсан хот 10 жилийн дараа асар том аялал зуучлал, бизнесийн төв болох боломжтой

2025-02-13
Ц.Нямдаваа:Зүүдэнд нас барсан хүн ирэх нь буян нэхсэн хэрэг биш
Ярилцлага

Ц.Нямдаваа:Зүүдэнд нас барсан хүн ирэх нь буян нэхсэн хэрэг биш

2025-01-25
Болушка: Эрх чөлөө гэдэг догма-гаас ангижрах чадвар
Ярилцлага

Болушка: Эрх чөлөө гэдэг догма-гаас ангижрах чадвар

2025-01-23
Н.Ганзаяа: Монгол орон үйлдвэрлэгч болохын тулд бид одооноос эхлэх ёстой!
Ярилцлага

Н.Ганзаяа: Монгол орон үйлдвэрлэгч болохын тулд бид одооноос эхлэх ёстой!

2025-01-21

Comments 16

  1. Jili7 says:
    2 сар ago

    Trying out Jili777 ph was a fun way to mix strategy with luck-especially with their AI hints! The setup was smooth, and the games kept things exciting without feeling overwhelming. Definitely a solid pick for casual players.

    Хариулах
  2. iamanus.com says:
    2 сар ago

    Great insights! It’s fascinating how AI tools like Suna AI Agent are evolving beyond simple automation-Manus AI’s autonomy truly hints at the future of AGI in task execution.

    Хариулах
  3. JLJLPH says:
    1 сар ago

    Looking for a fun and secure gaming experience? JLJL PH offers great slots and live dealer games with smooth navigation and solid safety measures. Definitely worth checking out!

    Хариулах
  4. phwin88 says:
    1 сар ago

    Gambling regulation ensures fair play and player protection. Platforms like PhWin88 login offer engaging games but must prioritize compliance. It’s great to see operators integrating security and transparency-key for a trustworthy gaming experience.

    Хариулах
  5. phdream11 says:
    1 сар ago

    Great insights on risk management in gambling-essential for any serious player. Platforms like PhDream11 offer the data-driven edge needed to make smart bets. Definitely check out their phdream11 register process to level up your strategy.

    Хариулах
  6. phdream login says:
    4 долоо хоног ago

    Really insightful article! User experience is so key, especially in online gaming. I was reading about PhDream11 login & their focus on streamlined access – sounds like they’re prioritizing that seamless journey for players, which is great! 👍

    Хариулах
  7. ph login says:
    4 долоо хоног ago

    Scratch cards are such a fun, quick escape! It’s cool seeing mobile gaming evolve – platforms like PH Login really focus on that seamless experience. Optimizing for mobile is key these days, making everything so much easier to enjoy! ✨

    Хариулах
  8. pinas77 login says:
    3 долоо хоног ago

    That’s a great point about deliberate practice! Building skills takes focus, and a structured approach like Pinas77 Login could really help. Mastering the fundamentals is key, and even registration feels important for long-term growth!

    Хариулах
  9. Ghibli AI says:
    3 долоо хоног ago

    Ghibli’s influence on art is undeniable, and it’s fascinating to see how styles like chibi and emoji art reinterpret its charm. For a fresh take, check out 지브리 AI.

    Хариулах
  10. ph987.com login says:
    3 долоо хоног ago

    Blackjack strategy really clicks when you understand the ‘why’ behind each decision. Seeing platforms like PH987.Com Login offer tools to decode game mechanics is smart – helps new players build confidence & play strategically! It’s a fun game when you know what you’re doing!

    Хариулах
  11. abc8 casino login says:
    3 долоо хоног ago

    Baccarat strategy is fascinating – understanding patterns can help, but it’s still luck-based! I noticed abc8 login offers a streamlined experience, which is great for focusing on the game itself – beginner-friendly is key! Good article.

    Хариулах
  12. ph987 login says:
    3 долоо хоног ago

    Dice games are all about understanding probability, right? It’s fascinating how platforms like PH987 slot are innovating-predictive algorithms adapting to player behavior sounds like a smart move for immersive experiences! 🤔

    Хариулах
  13. 789win1 says:
    3 долоо хоног ago

    Really interesting points about evolving gaming experiences! The tech behind platforms like 789win com seems crucial – especially with robust verification protocols for new users. It’s great to see platforms prioritizing both innovation and security.

    Хариулах
  14. AI Manus says:
    2 долоо хоног ago

    Interesting read! It’s amazing how much psychology goes into game design & marketing these days. Seeing platforms like SZ777 focus on user journeys-especially a smooth SZ777 login register-makes a big difference for player retention. 👍

    Хариулах
  15. ph365 login says:
    2 долоо хоног ago

    Really insightful article! Seeing more focus on understanding games, not just playing them, is huge. It reminds me of the structured approach at ph567 login – building skills is key to long-term success, especially with complex titles! Great read.

    Хариулах
  16. jlboss says:
    1 долоо хоног ago

    Basic strategy really shifts your perspective at the blackjack table! Seeing those probabilities makes all the difference. Just starting out & exploring platforms like JKbose – seems like a fun way to practice different approaches & maybe win a bit! 😉

    Хариулах

phwin88-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

Жо Байден хорт хавдраар өвдсөнөөс хойш анх удаа олны өмнө гарлаа!
Дэлхий

Жо Байден хорт хавдраар өвдсөнөөс хойш анх удаа олны өмнө гарлаа!

1 сар ago
Нийгмийн даатгалын хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа
Бусад

Нийгмийн даатгалын хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

2 сар ago
11-н сая доллар буюу 38 орчим тэрбум төгрөг олж авч чадах уу!
Дэлхий

11-н сая доллар буюу 38 орчим тэрбум төгрөг олж авч чадах уу!

2 сар ago
Д.Баттулга: Чойбалсан хот 10 жилийн дараа асар том аялал зуучлал, бизнесийн төв болох боломжтой
Ярилцлага

Д.Баттулга: Чойбалсан хот 10 жилийн дараа асар том аялал зуучлал, бизнесийн төв болох боломжтой

5 сар ago
Б.Онончимэг:Материал сонголт, дизайнерын авьяас хоёрын төгс хослол бол “Princess Mongolian fashion”-ий давуу тал
Ярилцлага

Б.Онончимэг:Материал сонголт, дизайнерын авьяас хоёрын төгс хослол бол “Princess Mongolian fashion”-ий давуу тал

5 сар ago
Soronznews.mn

©2025 Soronznews.mn.

Холбоосууд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагах

No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент

©2025 Soronznews.mn.